Нийгэм мэдээ

Биржээр дамжуулж малаа үйлдвэрт арилждаг болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК анх удаа амьд малын дуудлага худалдаа болон амьд малын спот гэрээний туршилтын арилжааг амжилттай зохион байгуулжээ. Арилжаанд худалдагч талаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын "Санжин Богд" хоршоо, худалдан авагч талаас мал, мах боловсруулах үйлдвэрүүд цахимаар оролцсон байна.

"Санжин Богд" хоршооноос 200 толгой төлгөн хонь, нас гүйцсэн 50 толгой эм хонь дуудлага худалдаагаар зарах захиалга ирүүлж, худалдан авагч тал цахимаар холбогдсон байна. "Зайсан инвест агро" ХХК худалдан авах хамгийн дээд үнийн санал өгч дуудлага худалдааны ялагч болжээ.

Мөн тус өдөр амьд малын спот гэрээний арилжаанд "Санжин Богд" хоршоо нас гүйцсэн эр 100 толгой мал худалдах санал ирүүлснээс "Зайсан инвест агро" ХХК нэг удаагийн хэлцлээр 20 толгой нас гүйцсэн эр хонь худалдан авсан байна. Ингэснээр цаашид малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаагаар оруулж худалдах, худалдан авах боломж бүрдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button