НИЙГЭМНийгэм мэдээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлсэн онцлох эшлэлүүд

Гадаадын хөрөнгө оруулагчыг тонож, дээрэмдэх үйл ажиллагаанд эрх мэдэл бүхий хүмүүс, хууль хүчний байгууллагынхан оролцож, хэргийг нуун дарагдуулж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нээлттэй зарлаж, олон нийтэд мэдээллээ. Энэ үеэрх онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэе.

  • Улсын хэмжээнд шийдвэр гарсан, гүйцэтгэх хуудасны 40 хувь нь хэрэгжих боломжгүй. Шалтгаан нь төлбөрийн чадваргүй болсон хэргүүдэд шүүхийн шийдвэр гардагтай холбоотой.
  • Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллыг хассан. Улмаар бага үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, тоон дүнгээ нэмж, тайлагнадаг. Их дүнийн дүнтэй хэргүүд нь шүүхэд очоод гацаж байна.
  • Шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай.
  • Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа гэх имижийг бүрдүүлэх ёстой.
  • Бид гаднын иргэдэд Монгол Улсын Шүүхийн тогтолцоонд хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд олон жилийг зарцуулдаг, гарсан шийдвэр нь хэрэгждэггүй гэх үнэлэмжтэй байгаа.
  • Бид ирэх жилийн гуравдугаар сард Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авдаг байгууллага ФАТФ-ийн өмнө тайлангаа тавина. Их Британи улс манай улсад ямар үнэлгээ өгөх нь Макс Жонсоны хэргээс харагдана.
  • Би Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хороог ахалдаг. 2020 оны аравдугаар сард манай улс саарал жагсаалтаас гарсан. Бид холбогдох улсуудын элчин сайдын яамдад бөхийж зогсож байж саарал жагсаалтаас гарсан юм.
  • Д.Буянтогтохын хэргийн үеэр түүний хилийн хоригийг авч АНУ руу зугтаалгасан. Дараа нь хилийн хоригийг тавьсан юм. Хэнийг доромжилж байгаа юм бэ. Ийм тогтолцоо дэлхий дахинаа байхгүй.
  • Монгол Улсад хэн итгэж хөрөнгө оруулах юм бэ. Гаднын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн ямар улс байна вэ. Булангийн улс хүртэл гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн.
  • БНХАУ-ын дундаж хотын төсвөөс бага улсын төсвөө захиран зарцуулахын тулд улс орон даяараа хэрэлдэж байна.
  • Би хаагдсан болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж, шалгах албан бичгийг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр бичгээ бэлдэж байгаа.
  • Дотоодын хөрнгө оруулагчдаа хэрхэн дээрэмдсэн жагсаалтыг тодорхой хугацааны дараа гаргаж, олон нийтэд танилцуулна.
  • Надад нэр устай дарамт байхгүй. No Caller ID гэх нэртэй дарамт л ирж байна.
  • Хэргийн хохирогч япончууд болон тэдний гэр бүлээс зарим хүмүүс уучлал гуйх ёстой.
  • Та нар миний зовлонг ойлго. Би хэргүүдийн талаар өнөөдөр тайлбарлахын тулд өчигдөр орой хүртэл холбогдох байгууллагынхантай уулзсан.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хэдэн хэрэг алга болсон, яагаад хоёр зөрүүтэй шийдвэр гарсан мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргаж өгнө.
  • Би ерөөсөө шантааж хийгээгүй.
  • Монголын шүүх ялзарсан талаар хамгийн анх дугарсан хүн нь би.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
мөнх
мөнх

насаараа хууль завхруулж, ял зувчуулах боломж олгосон Нямдорж тэргүүтнээс ял асуух цаг болжээ

Холбоотой мэдээ

Back to top button