Нийгмийн

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, ШШГЕГ-ын Д.Загджав нарын суудал ганхжээ

Хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг хөдөлгөх ажил эхэлж байгаа бололтой. Улстөрийн хөшигний ард энэ тухай яриа хэлцлүүд хөвөрч эхэллээ.

Тухайлбал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар эл асуудлыг хэлэлцэж, орных нь томилгоог ч дэмжсэн гэх мэдээлэл гараад байгаа юм.

Д.Ганзоригийн хувьд: 2019 оны аравдугаар сарын 4-нд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нэр нь орж ирж УИХ-д дэмжигдэж байсан билээ.

Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавын суудал ч ганхаад удаж буй. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой сахилга, ёс зүй, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэж буй. Ажлын хэсгийн урьдчилсан санал, дүгнэлт гарсан. Эл шалгалтын хариугаар Д.Загджав албан тушаалдаа үлдэх үү, үгүй юу гэх асуултын хариулт гарч ирнэ.

Д.Загджавын хувьд: МАН ялах бүртээ Д.Загджавт өөрийнх нь санаачилгаар, заримдаа бусдын санаачилгаар албан тушаалд сууж ирсэн гэгддэг. Уул, уурхайн дэд сайдаас ШШГЕГ-ын даргын суудал руу үсэрсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗАГДЖАВЫГ ИХ МУУХАЙ ААШТАЙ ХАРЬЦАА МУУТАЙ ГЭЖ ХАМТ АЖИЛЛАГСАД НЬ ДҮГНЭДЭГ ЮМ БИЛЭЭ. МӨНГӨНИЙ АСАР ИХ СОНИРХОЛТОЙ АРХИЧИН ГЭСЭН.ИЙМ ХҮН ШОРОН МАНАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ЗАГДЖАВ БОЛ АХЛАГЧ ЦОЛ ЗҮҮГЭЭД ХААЛТТАЙ ШОРОНГИЙН ХУЯГ ХИЙХЭД БОЛНО ХУЛГАЙЧ НАР ТҮҮНД АМЬДРАЛ ОЙЛГУУЛНА ТЭР ЗХЖШ ДАРГА БАЦААН ЮУН Ч ТОМ ЦОЛТОЙ ЮМ ХҮНДЭДСЭН БАЙНА ЦОЛ НЬ НААДАХАА ДОРНОТЫН 327 р АНГИД АХЛАГЧ ЦОЛ ӨГӨӨД БАЙНГЫН НЕВАЛ БОЛГО. ЭНЭ ТӨР ЗАМАА АЛДЛАА ЯАНАА БҮГДЭЭРЭЭ АРХИЧИН ЗАГДЖАВААСАА САЛААЧ МАН н ТА НАРЫГ ЦУСГҮЙ АЛЖ ДҮЛЭХГҮЙ БААХ ХҮН ЧИНЬ ЭНЭ ЗАГДЖАВ ШҮҮ

Зочин
Зочин

Sleskawow3l2

Холбоотой мэдээ

Back to top button