Жүжигчин И Жи Хан Итэвоны эмгэнэлт явдлын үеэр нас баржээ

"Produce 101" нэвтрүүлгийн II улирлын оролцогч, жүжигчин И Жи Хан энэ амралтын өдрүүдэд болсон Итэвоны эмгэнэлт явдлын үеэр нас барсан байна. И Жи Ханы агентлаг болох 935 энтертайнментаас аравдугаар сарын 30-нд дээрх мэдээллийг өгсөн юм.
Тус энтертайнментийн төлөөлөгч "Бид ч энэ мэдээллийг сонсоод маш их цочирдлоо. Түүний гэр бүл их гашуудаж байгаа. Бид ч үүнд болгоомжтой хандаж байна. Амгалан тайван нойрсох болтугай" гэжээ.
"Produce 101" нэвтрүүлгийн II улирлын оролцогч болох Ким Ду Хён, Пак Хви Сог, Жу Жин Хён нар инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэлт явдлаа хуваалцсанаар И Жи Ханыг нас барсан тухай мэдээг анх олон нийтэд хүргэсэн байна. Тэд "Жи Хан энэ хорвоог орхин одлоо. Түүнийг эцсийн замд нь үдэж өгөхийг та бүхнээс хүсэж байна" хэмээн бичсэн юм.
И Жи Хан нь 2017 онд "Produce 101" нэвтрүүлгээр урлагийн гараагаа эхлүүлсэн билээ. Харин 2019 онд "Today was another Nam Hyun Day" веб драмагаар жүжигчний гараагаа эхлүүлжээ. Тэрээр нас бара үедээ солонгос насаар 24-тэй байсан юм.
Эх сурвалж: Soompi
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
солонгос нас гэж ту�####�а нас бдаг юмуу
Solongos Nas gej bas ymar yum bdiin boloo