Гадаад мэдээДЭЛХИЙЭдийн засгийн мэдээ
Европын Төв банкны бодлогын хүү 1.5 хувь боллоо

Европын Төв банкнаас бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөжээ. Бодлогын хүүг дараалан гурав дахь удаагаа өсгөж байгаа юм. Удирдах зөвлөл энэ сарын 27-ноос эхэлж, инфляцыг дунд хугацааны зорилтот хоёр хувьд цаг тухайд нь буцаахын тулд зээлийн хүүг цаашид нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа ажээ.
Есдүгээр сард Евро бүсийн инфляц 9.9 хувьд хүрсэн. Сүүлийн саруудад эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийлүүлэлтийн гацаа, тахлын дараах сэргэлт зэрэг нь үнийн дарамтыг нэмэгдүүлж, инфляцыг өсгөхөд хүргэсэн юм. Тиймээс дээрх Удирдах зөвлөлийн мөнгөний бодлого нь эрэлтийг бууруулах, инфляцын хүлээлт тасралтгүй өсөх эрсдэлээс хамгаалахад чиглэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.