Д.Ганбатын тамга хүчингүй болж, О.Цогтгэрэл шинэ тамга хийлгэжээ
Ардчилсан намын бүлгийн түвшинд ч хагаралтай байгаа билээ. Тодруулбал, АН-ын бүлгийн даргаар өнгөрөгч наймдугаар сард О.Цогтгэрэлийг томилж, улмаар УИХ-ын дарга уншиж баталгаажуулсан.
Гэвч хуучин дарга Д.Ганбат намын даргын өрөө болон тамгаа өгөхгүй өдий хүрч ирсэн билээ. Тэгвэл шинэ дарга О.Цогтгэрэл шинэ тамгатай болжээ.
Тэрбээр "Д.Ганбат гишүүн тамгаа өгөхгүй бол хүчингүй болгоод, шинээр авна" хэмээн ярьж байсан билээ. Энэ дагуу шинэ тамга хийлгэсэн байна. Энэ тухайгаа өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан аж.
Намын даргын маргаан болоод намын тамганы маргаан энэ удаад бүлгийн тамганы маргаанаар шүүх дээр үргэлжилж магадгүй бололтой. УИХ-ын гишүүн Д.Ганбат тамганы хуурамч, жинхэнэ гэсэн зарга үүсгэж шүүхийн хаалга тогшиж мэдэх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ БИДОН САВЫГ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГООЧЭЭ ОДОО ИХ ХУРАЛД ЭНЭ НӨХӨР Л ЧАГ ЧАГ ХУЦААД СУУЖ БАЙГААШТ. ХАРВААС ЭНЭ БИДОН УДИРДАГЧ ШИНЖТЭЙ ХҮН ШҮҮ ГАНБАТАА ШИНЭ ТАМГА ХИЙЛГЭЧИХ ҮЗВЭЛ ҮЗСЭН ШИГ ҮЗЭЖ ТАРЖ ҮСЭРЧ НААЛДАГТУН АРД ЧИНЬ АССАН ТАНК МЭТ ГИШҮҮД ДЭМЖИГЧИД БАЙНАА
Бидон маань мууг даган навсайсаар байгаад хэнч биш боллоо доо. Одоо Болио. Чи бол улс төрийн биш гэдэгээ олон түмнээ тод харууллаа.
ЭРДЭНИЙГ ДАГАЖ НАВСАЙСААР БАЙТАЛ ХЭН Ч БИШ БОЛОВ.АРДЧИЛСАН ОРОНД АМЬДАРЧ БАЙГААГАА ГАНБАТ , ЭРДЭНЭ 2 ОЙЛГОХГҮЙ Л БАЙГАА БОЛОЛТТОЙ. БҮЛГИЙН ХУРАЛ ГЭСЭН ЧИНЬ ГАДНААС ЭРДЭНЭ ИРЭЭД СУУЧИХСАН БАЙХ ЮМ.ИНЭЭД Ч ХҮРМЭЭР ЮМ ШИГ ӨМНӨӨС НЬ ИЧИЖ ҮХМЭЭР Ч ЮМ ШИГ.АН ыг МАНтай ХАМТАРЧ ЭНЭ 2 ТУУЧИЙ АЛГА ХИЙХЭЭ ШАХАВ