Apple компани хөгжмийн үйлчилгээнийхээ үнийг нэмлээ

Дэлхий даяар стриминг үзвэр үйлчилгээний үнэ нэмэгдсээр байна. Тэгвэл Apple компани энэхүү чиглэлд нэгджээ. Apple Music, Apple TV+, болон Apple One-ий захиалгын үнэ нэмэгдэнэ гэж Apple компани мэдээллээ.
Тус компанийн мэдээлснээ лицензийн зардлаас болж хөгжмийн үйлчилгээний үнэ нь нэмэгдэж байгаа ажээ. Apple-ийн мэдээлснээр "Хөгжмийн үйлчилгээнийхээ үнийг өсгөснөө уран бүтээлчид дуу, хөгжмөө дамжуулсны төлөө илүү их орлого олох боломжтой болно" гэв.
Apple Music захиалагчдын гишүүнчлэлийн үнэ сард 9.99 ам.доллароос 10.99 ам.доллар болж нэмэгджээ. Харин гэр бүлийн гишүүнчлэлийн үнэ 14.99 ам.доллароос 16.99 ам.доллар болж өсөх юм байна. Харин нэг жилийн турш тус үйлчилгээг авах үнэ нь 99 ам.доллароос 109 ам.доллар болж өсөх ажээ.
Харин Apple TV+ нь бусад стриминг видео үйлчилгээтэй харьцуулахад харьцангуй хямд үнээр буюу 4.99 ам.доллароор худалдаанд гарсан билээ. Тэгвэл энэхүү үйлчилгээ 6.99 ам.доллар болж өсөх юм байна. Харин бүтэн жилийн төлбөрөө төлөхөд 49.99 ам.доллароос 69 ам.доллар болж өсөх ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.