Хөрөнгийн, Крипто зах зээлЭдийн засгийн мэдээ
СЗХ: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.78 их наяд төгрөгт хүрлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 3.7 хувь буюу 181.6 тэрбум төгрөгөөр буурч 4.78 их наяд төгрөгт хүрчээ. Хувьцааны хөрвөх чадвар 2.7 хувь хувьд хүрэв. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна. Үүнээс:
- 45.8 хувийг хувьцаа
- 32.0 хувийг компанийн бонд
- 21.2 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
- 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлжээ.
Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш энэ оны гуравдугаар сарын байдлаар биржийн бус зах зээлд нийт 54 үнэт цаас гаргагчийн 67 компанийн бонд гаргасан юм. Нийт 681.7 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Харин ТОП-20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад
- Аж үйлдвэр 56.3
- Уул уурхай 19.7
- Банк санхүүгийн салбар 17.4
- Худалдаа үйлчилгээ 4.4
- Харилцаа холбоо 2.2 хувийг тус тус зэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.