Сурвалжилга: БНХАУ-аас шинээр авчирсан автобусны сэлбэг ч, унах жолооч ч олдохгүй байна

Өвлийн жавар хацар хайрч эхлэхтэй зэрэгцээд автобус хүлээх иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрдэг. Удаан хүлээсний эцэст ирсэн автобус нь тохь тухгүй, зай муутай зэрэг олон сөрөг асуудлыг дагуулдаг.
Энэ хүрээнд 560 автобус худалдан авч парк шинэчлэл хийхээр болсон. Одоо нийтийн тээвэрт 985 тээврийн хэрэгсэл явж байгаа. Харин цаашид 1432 тээврийн хэрэгсэл шаардлагатай гэсэн нарийвчилсан тоо баримт бий.
Гэхдээ парк шинэчлэл хийхэд багагүй хөрөнгө шаарддаг, сэтгэлийн хөөрлөөр хийдэггүй, асар том судалгаан дээр тулгуурлах хэрэгтэй болдог. Жишээ нь хаанаас худалдан авах вэ, тухайн автобусны чанар чансаа хэр вэ, манай улсын нөхцөлд таарах уу, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд сэлбэгийн бараа материалын үнэ өртөг ямар байх вэ гэх мэтчилэн олон асуудал яригддаг.
Хамгийн гол нь парк шинэчлэл нэрийн доор төсвийн өч төчнөөн мөнгө үргүй зарцуулагддагийг онцлууштай.
Эхлээд төсөв, өртөгтэй танилцъя:
Манай улс 2008 онд С.Баярын засгийн газрын үед төр, хувийн хэвшил, судлаачид зэрэг хамтран зөвшилцөж, Солонгосын DAEWOO компаниас 30 гаруй тэрбум төгрөгөөр 400 автобусыг худалдан авсан байдаг. Энэ автобуснууд өнөөг хүртэл нийтийн тээвэрт явж байна.
Удаах нь 2021 оны долоодугаар сард 21 тэрбум 993 сая төгрөгөөр нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр тендер зарлаж үр дүн гарсан байгаа юм. /Эх сурвалж: Tender.gov.mn/
Харин энэ удаад /2023 оны төсөвт/ нийтийн тээврийн парк шинэчлэлд 318 тэрбум төгрөг төсөвлөхөөр хэлэлцэж буй.
Автобусны парк шинэчлэл нэрийн цаана ямар ноцтой асуудал яригддаг вэ:
- Өртөг өндөртэй ч чанар муутай автобуснуудыг эрх бүхий албан тушаалтнууд “шахдаг”.
- Худалдан авсан автобуснуудын сэлбэг олддоггүй, бараа материал үнэтэй болж таардаг.
- Төр хувийн хэвшлийн харилцаан дээр маргаан үүсдэг.
Эхний жишээ:
Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус БНХАУ-аас оруулж ирсэн.
- 61 энгийн автобус
- 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус
- 20 нь хүүхдийн сургуулийн автобус орж ирсэн.
Эдгээр автобуснууд зарим талаараа асуудал дагуулаад байна. Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирсэн тус автобуснуудын сэлбэг олдоц муутай, өртөг өндөр байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Мөн эвдэрч гэмтсэн тохиолдолд засварчид шинээр орж ирсэн автобуснуудыг засахад хүндрэл учирч тусгай сургалтад хамрагдах шаардлагатай болох байх гэдгийг мөн хэлж байна. Үүнээс гадна тус автобуснууд хатуу нумтай учраас жолоочид өдөржин нийтийн тээвэрт явахад хүндрэлтэй байгаа талаар хэлэв.
Бидний тодруулга авсан жолооч нэрээ нууцлахыг хүсэв. Тэрбээр “Манайхан дотор шинээр ирсэн автобусыг жолоодох хүсэлтэй нэг ч жолооч байхгүй. Өдөржин шугамд яваад орой буухад нуруу бөөр их өвддөг гэсэн. Мөн тухайн автобуснуудад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд сэлбэг нь хоорондоо таардаггүй. Засварчид үгээ хэлдэг учраас аль болох хуучин автобусаа барих нь илүү амар санагддаг” хэмээн ярьсан юм.
Энэ тухай тодруулахаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг зорин очсон болно. Ингэхэд харуул хамгаалалтын газраас “Ямар нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулахгүй” гэв. Мөн тус газрын дэд дарга Ч.Мөнхжаргалаас утсаар мэдээлэл авах гэсэн боловч холбогдож чадаагүй юм.
Тэгвэл албаны эх сурвалж болох НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр “Эхний ээлжийн 91 автобусыг БНХАУ-аас авсан. Харин үлдсэнийг нь хаанаас худалдан авах нь тодорхой болоогүй байна. Автобусны засвар үйлчилгээг автобус компаниуд мэдэж байгаа. Нийслэлээс бодлого гаргадаг. Төрийн худалдан авалт хийхдээ мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсоно, Сангийн яам, ТЕГ гэх мэт бүх газрууд орж саналаа нэгтгэж байж худалдан авалт хийдэг” гэв.
Цаашлаад нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд юун дээр анхаарвал зохилтой талаар "Том оврын автобусны үйлчилгээний эрхлэгчдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгээс тодрууллаа.

-Эхний ээлжид 590 автобусаар нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийнэ гэлээ. Тэгэхээр парк шинэчлэлтийг яаж зөв хийх вэ?
-Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх шаардлага үүссэн нь үнэн. 2008 онд парк шинэчлэл хийсэн байдаг. Үүнээс хойш 14 жил өнгөрсөн байна. Стандартын дагуу бол 12 жилийн хугацаатай байсан. Уг нь 2021 онд хугацаа нь дууссан ч коронагийн нөхцөл байдалтай холбоотойгоор стандартыг нэг жилээр сунгасан. Одоо 12 сард хугацаа нь дуусаж цаашдаа сунгах уу яах вэ гэдэг асуудал яригдана.
Хоёрдугаарт нийтийн тээврийн үйлчилгээний 70 хувийг хэвшлүүд авч явдаг. Тэд БНСУ-д дөрвөн жил явсан автобуснуудыг авчран 6-7 жил ашигладаг. Гэхдээ энэ бол шинэчлэл биш сэлбэлт гэж ойлгоорой. 2008 онд ирсэн автобуснуудыг явуулахгүй гэхэд л хувийн хэвшлүүд нөөцөө хангасан байгаа. Харин төрийн өмчит компаниуд нөөцөө хангаагүй. Төрийн өмчитөөс Зорчигч тээврийн хоёрдугаар бааз нь харин 2015 оноос хойш бага зэргийн парк шинэчлэлт хийсэн юм билээ. Жишээ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн 20 эко автобус, залгаа 20, мөн сая БНХАУ-аас 100 гаруй автобус оруулж ирж шинэчлэлт хийсэн.
Гэтэл дээрх нэр дурдсан автобуснууд дотор одоо бараг явдаг нь байхгүй болох гэж байна. Тавхан жилийн дотор шүү дээ. Эко автобус л гэхэд Б.Жаргалсайханы үйлдвэрийнх. Өндөр үнээр шахаж орж ирээд өнөөдөр шугамд явахгүй эвдэрсэн. Залгаа автобуснууд мөн л сэлбэг материалууд нь байхгүй зогсох шинжтэй болж. Энэ нь юуг хэлж байна гэхээр чанар муутай өндөр үнэтэй автобус шахаагаар орж ирдэг процесс харагдаж байгаа юм.
Харин хувийн хэвшлүүд шахааны бизнесүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас шахааны бизнес эрхэлдэг хүмүүс хувийнхнаа муу хэлдэг. Төсвийн мөнгөөр өндөр үнэтэй, чанаргүй автобус шахдаг хүмүүсийн хийж байгаа хэрэг гэх юм уу даа.
-Зарим нь Засгийн газар энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарал хандуулж байна гэж харах юм?
-2023 оны төсөв дээр 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөх гэж байгаа юм билээ. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Хямд үнэтэй, урт хугацаанд ашиглаж болох автобусаар бүрэн шинэчлэлт хийх боломж бий. Миний олж авсан мэдээллээр Солонгос улсын “Hyundai” компанид л гэхэд 330 сая төгрөгийн үнэтэй чанартай автобус байгаа. Тэр төсөвлөсөн мөнгөөр 1000 автобус авах боломжтой гээд л бод. Заавал БНХАУ гээд чичрээд байх албагүй. Бусад улсуудаас ч гэсэн судалгаа хийгээд авах боломжтой. 300 гаруй тэрбум төгрөгөөр 400 автобус авах юм гэнэ лээ гэсэн асуудал яригдаж байгаа. Нэг бүрийг нь 700 сая төгрөг гэж тооцож. Хэрвээ тэр автобуснууд орж ирээд эвдэрсэн тохиолдолд сэлбэг нь монголд олддоггүй юм билээ.
-Тодруулбал?
-2014 онд манайхан Хятадын хоёр компаниас 10 гаруй автобус оруулж ирсэн. Гэтэл нөгөөдүүлийн сэлбэг нь үйлдвэр дээрээ очсон ч олддоггүй асуудал үүссэн. Хоёрдугаарт БНХАУ-ын автобус хатуу нумтай учраас жолооч зорчигчдын эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Гэтэл нөгөө муу хэлүүлээд байдаг БНСУ-ын автобуснууд нь намбалздаг. Сүүлд оруулж ирсэн 61 автобусны өнгө будагт л хууртаад байгаа юм. Хоёр давхар автобус л гэхэд ийм халтиргаа гулгаатай үед хашлага мөргөөд савбал яах уу гээд л олон асуудал ярьж болно. Эцсийн эцэст парк шинэчлэл нэрээр улсын төсвийн мөнгөнөөс дундаас нь завшдаг ийм хүмүүсийн мэдээлэл төр засгийнхны толгойд хүрэхгүй байх юм.
-Тэгвэл шийдэл яривал зүгээр юм байна. Хаанаас оруулж ирвэл зүгээр гэж?
-Шууд автобус гэж чичрэхээс илүү дараа дараагийн нөхцөл байдлыг судалж гаргах нь чухал. Өөрийнх нь “сервис”-ийг оруулж ирэх хэрэгтэй болно. Засвар сэлбэгээр хангадаг баталгаат хугацаатай засварын газрыг нь оруулж ирэх хэрэгтэй болно гэсэн үг. Харин миний яриад байгаа “Hyunda”-гийн засвар манай улсад байна шүү дээ. Хоёрдугаарт, БНСУ-ын автобуснуудыг манай засварчид засахаас илүү инженер шиг л болчихсон. Тэд БНСУ-д яваад очиход тэдний инженерүүдээс илүү байсан. Гэтэл шинэ автобус ороод ирэхээр суралцах хэрэгтэй болдог.
-БНХАУ-аас оруулж ирж байгаа автобуснуудыг өндөр үнэтэй шахаа гэж хардах гээд байна уу?
-Би үүнийг үгүйсгэхгүй. Төрийн мөнгө тэгтлээ багтаж шингэхээ байчхаагүй биз дээ. Хувийн хэвшлээ дарж өөрсдийн данагар байдлыг тогтоож битгий мөнгө угаагаасай гэж бодох юм.
-Хаанаас автобус татах, үнэ, чанар гэх мэт асуудал дээр мэргэжилтнүүд болон та нартай ярилцаж шийдвэрлэдэг үү?
-Ерөөсөө ярихгүй байгаа юм. Ямар автобус, хаанаас авах нь бүгд нууц. Хэвлэл мэдээллээр явж байгааг нь л харах юм. Харин ерөнхий сайдад бид саналаа хэлсэн. Бидэнтэй санал нэг байгаагаа тэр ч хэлж байна лээ. Эцэс сүүлд нь миний харж байгаагаар худалдаж авах ажлыг төр хувийн хэвшлийн хамтарсан хяналттай байгууллагад өгч гэрээ байгуулаад мөнгийг нь засаг өөрөө шилжүүлэх арга байна. Тийм зарчмаар явбал шахаа орохгүй, хулхидахгүй, шинэ автобус авч чадна. Тэгэхгүй бол эрх мэдэлтнүүд хэдэн гоё өнгөтэй автобус авчраад л шахчихна. Би лав хувьдаа сүүлд орж ирсэн БНХАУ-ын автобуснуудыг 12 жилийн настай гэж бодохгүй байна. Сайндаа л 4, 5 жил болно байх. Тийм болохоор өөр олон орноос чанартай, хямд автобуснууд худалдаж авах боломжтой гэдгийг л төр ойлгох хэрэгтэй.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ямартай ч нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх цаг нь ирсэн. Гэхдээ шахааны чанар муутай, худалдаж авсан дараа илүү өртөг мөнгө шаардагдах автобусыг худалдан авч болохгүй гэдгийг онцолж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаднаас сайн хямд Автобус авах амархан байна. Харин шахаа цавчаа хийдэг дарга нар олон бна. Ард түмний татварын мөнгө шүү. Өнгөнөөс цаашгүй, чанар муу, хүний эрүүл мэндэд хохиролтой автобуснуудыг шинээр нь ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР БАЙРЛУУЛ. АРД ТҮМЭН ШҮҮЖ ТУНГААЖ БАЙЖ, ямар унаагаар үйлчлүүлэхээ шийднэ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН хөтөлбөр явуулаад байдаг. Доодуул нь өвчтэй монгол хүн болгох ажлыг хийж бна. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД 2 ЫН СОНОРТ ЯАРАЛТАЙ ХҮРГЭЕ.
ШАХАА хийгч нарыг �######�уулах боломж �##�га уу?
Монголд явж буй ихэнх автобусанууд ернь яаж оношилгоонд тэнцээд байдийн бол
Мөнгө өгөөд л
Awtobus bol ard tumnii gants naash taash ywj ajil torloo amjuuldag unaa. Mon ard tumnii ami nas, eruul mended nolooloh huchin zuil bol monoosoo mon tiimees yaj ch bodson chanariin shaardlaga l hangah heregtei
Шинэчлэх хэрэгтэй эсвэл нэг өдөр хэдэн арван хүн үхэхийг харахыг хүсэхгүй л байгаа бол
Моннисын Чулуунбаатартай гэдэг хулгайч С.Амарсайхан нар хятадын хямд үнэтэй автобусыг өндөр үнэтэй шахдаг бизнес нэлээд эрт эхэлсэн дээ. Хүрэлсүх ээ энэ хулгайчыг олон жил давруулж байна шүү танай МАН.
Маш чух�##� сэдвээр ярилцлага авсан з�##�уу сэтгүүлчид т�##�архий. Бид хүний амь нас, эрүүл мэнд тээж яваа энэ хөлөгийг бүрэн чанаржуулж энэ тэндэхийн улс орны хаягд�##� болсон комис тэргийг ард түмнийхээ амь насаар дэнчин тавьж яавч болохгүй. Мөнгөө хэмнэлээ гээд ард түмний амь нас хамаатай бус биш л бол бүүүүр шинэчлэх хэрэгтэй
Mash chuhal sedew yaraltai shinechlelt heregtei
Шинэчлэлт хэрэгтэй. Гэхдээ комис биш шүү
Шахаа хийхгуй бол ДАРГА болоод яахав
Duraaraa ynhanuud be..niitin teevrig buduuleg haltar joloch nar gutaaj bgaa sh uuu.....odoo bol belen monfor burzaij yvaa.
Ард иргэд хамаагүй МАН ын суганы үс �######�ний �##�чуурууд хөлжиж л байв�##� болоо
Сүүлийн үед Орос автобус их сайхан болсон байна лээ. Багтаамж их, үзэмжтэй, дуу чимээ бага. Авч болдоггүй юм байх даа.
энэ ирсэн 60 автобус бол үсрээл 2жил л явах унаа байна.
Солонгосын Хьюндай автобуснууд ч гэсэн тухайн үедээ шахаа байсан гэж сонсож байлаа. Хамаг юмнуудыг нь хасуулаад бүр дула�##�гыг нь хүртэл нимгэлүүлж байж болох хамгийн хямдруулж байгаад хамгийн өндөр үнээр нь шахсан гэсэн. Тэрийг төрийнхөн бүүр өндөр үнээр улсад шахсан сураг байсан шүү!
солонгосын daewoo, японы nissan diesel 2-г нээрээ хүн болгон мэднэ дээ!!!
Сэлбэг олдоцтой зөөлөн явд�##�тай зай томтой гэвэл солонгос автобус л байна даа
Ядаж л захын нэг засварчин солонгос тэргийг бараг 10 хуруу шиг мэддэг манай засварчид харин ч сайн гэж боддог
Урьд нь япон автобус явж байсан бас л янзтай эд хийн нумтай зөөлөн хүчтэй эвдрэл багатай