Эдийн засагчид: Бүх хүндрэл давхцах 2023 оныг давахын тулд иргэн, ААН-үүдийг өршөө

Ирэх 2023 оны улсын төсвийг батлах хуулийн хугацаа ойртож байна. Цар тахлын хөл хорио, түүнийг залган ирсэн Орос, Украины нөхцөл байдлын туссан хүндрэлүүд нийлээд, гол эрсдэл нь ирэх онд буух хүлээлттэй байгаа.
Товчхондоо, эдийн засгийн хувьд реформын шинжтэй арга хэмжээ авахгүй бол макро үзүүлэлтүүд унах, иргэд болон ААН-үүдийн амьжиргаа улам хүндрэх дүр зурагтай.
Энэ агуулгаар эрх баригчдыг хамгийн хэрсүү, голч байр сууриар шүүмжилж чаддаг эдийн засагч Б.Лхагважав, Н.Энхбаяр нарын байр суурийг хүргэж байна.
Б.ЛХАГВАЖАВ: АМЬДРАХ БОЛОМЖ ӨГӨӨЧ. ТЭГВЭЛ ӨӨРСДӨӨ Л АВААД ЯВЧИХНА
Би ганц зүйлд найдаж байна. Иргэн, ААН-үүддээ дахин амьдрах боломж өгөх хэрэгтэй.
Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхийлөгчид танай сайтаар дамжуулж хэлмээр байна л даа. Тэрбээр төрийн аливаа шалгалтыг зогсооно, татварын таатай нөхцөл бий болгоно гэж хоёр ч удаа мэдэгдэл хийсэн байдаг. Гэвч хуульчлаагүй. Одоо аж ахуй эрхэлж, хөдөлмөрлөж, ажлын байраа хадгалсан хүмүүсийг харж үзэхгүй бол 2023 онд бүгд дампуурах болно.
Өмнөх хямралыг давж гарсан том, жижиг ААН-үүд өнөөдөр гараа өргөчихсөн байгаа. Өнөөдөр эрх баригчдын далбаан дор монополь болсон компаниуд л гайгүй тэсэж үлдэж байгаа. Жирийн татвар төлөгч иргэн, ААН-үүдэд болохоор ийм хатуу хандаж байгаа юм.
Коронавирусийн үед 7-8 их наядын алдагдалтай төсөв баталсан, тодотгол хийгээгүй. Үүнийг ханшийн уналтаар л төлдөг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 4 их наяд төгрөг хэвлэсэн, үүнээс болж бас л ханш унасан. Төр өөрөө алдагдалтай ажиллаж болоод байдаг. Аж ахуй, бизнес эрхлэгч нар яагаад алдагдалтай ажиллаж болохгүй юм. Хатуу, харгис хандаж, цагдаа шүүхтэйгээ нийлэн данс хааж байгаа.
Тийм учраас Ерөнхийлөгчөөс хичээнгүйлэн гуйхад, энэ хүнд үеийг давсан, ажлын байрыг авч үлдсэн хэсэгтээ төрийн энэрэнгүй бодлогыг явуулаач. 2023 онд тэртэй тэргүй саяын гурван жилийн бүх хүнд зүйлсийн тусгал ирж байгаа. Макро түвшинд ч, Монголбанкны өрөөр ч, бусад гадаад өр зээлээр ч тэр. Энэ хүнд үеийг давж гарахын тулд татвар төлөгч нэгж болсон иргэн, ААН-үүдээ өршөөгөөч гэж байгаа юм.
Нэгдүгээрт, 2023 онд НӨАТ-ын 70 хувийг буцааж өгөөч.
Хоёрдугаарт, НӨАТ-ын бүртгэлийг ААН-үүдийн хувьд мөнгөн сууринд оруулж өгөөч. Мөнгө орж ирсэн үед хийгддэг татварын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл урьдчилгаа орлогоос нь НӨАТ авдгийг болиулах хэрэгтэй. Барилга, үйлдвэрлэлийн салбарт энэ маш хүнд тусаж байгаа. Орлого нь орж ирж эхлээгүй, зардлын шатандаа яваа мөртлөө НӨАТ төлөөд эхэлдэг гэсэн үг л дээ.
Гуравдугаарт, өршөөлийн хууль гаргах хэрэгтэй. Сүүлийн гурван жилд хийгдсэн шалгалт, түүгээр тавигдсан актуудыг хүчингүй болгох.
Дөрөвдүгээрт, төр өөрөө авлига авахгүй байя гэвэл өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувь буцааж авах эрхтэй. Тэгвэл нийтийн өмчийг хуурамчаар захиран зарцуулж байгаа явдал ил болох юм.
Одоо төсөв батлагдсаны дараа татварын асуудал ярилцахгүй гэж Сангийн яамныхан үхээнц юм ярьдаг. Би Ерөнхийлөгчийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Манай улс өмнө нь ч түүхэндээ олон дайн байлдаан хийж, хүндрэлүүдийг давж гарч байсан. Олон жилийн дайн байлдааны дараа ард түмнээ, цэргээ амраахын тулд зовлонг нь нимгэлэх алхмууд хийдэг байсан. Яг үүнтэй адилхан.
2023 оны төсөв бол байдаг л төсөв. Үүнд УИХ ард түмнийхээ өмнөөс хяналт тавих ёстой. Одоо хэн нь ч тэгж чадахгүй. Яагаад гэвэл сая Үндсэн хуулиа уландаа гишгэж байгаад, “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж, Засгийн газраа зузаатгаад авсан. Өнөөдөр тийм их эрх мэдэл, мөнгөний хуваарилалтыг олж авсан УИХ-ын гишүүд төсвийн шүүсийг шахах нь бүү хэл нүдээ аниад батлаад өнгөрнө. Реформын шинжтэй зүйл юу ч байхгүй. Тийм шинжтэй юм хийе гэвэл Ерөнхийлөгч санаачилмаар байна.
Л.Оюун-Эрдэнэ халамжаа багасгана гэж ярьсан. Уучлаарай, сонгуульд ялалт байгуулахын тулд энэ халамжуудыг хэн өгсөн бэ, эрх баригч Монгол ардын нам. Өөрсдийнхөө хийсэн үйлийн үрийг янзлах гэж байгаа үйл явдал. Үйлийн үрээ нимгэлэхдээ ард түмнийг битгий доромжлоосой. Иргэд хүслээрээ эрчим хүчний төлбөрийг тэглүүлээгүй. Өөрсдөө сонгуульд ялалт байгуулах гэж ийм арга хэмжээ аваад, эцэст нь эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлсэн.
2008 онд татварын өршөөлийн хууль гарч байсан. 2009 оны айхтар хямралыг давж гарахад энэ маш том дэм болсон. 2015 оны өршөөлийн хууль коронавирусийн хоёр жил, дайны байдлын нийт гурван жилийг авч гарлаа. Өршөөлийн хуулиар ил болгосон бизнесүүд татвар төлөөд эхэлсэн байдаг. Үүнийг гардан хийсэн нь МАН-ын залуус биш л дээ. Гол санаачлагчид нь шоронд орсон АН-ын хэдэн залуус.
Дахин нэг эрх чөлөө өгөөч. Тэгвэл өөрсдөө босгоод ирнэ гэсэн санаа хэлмээр байна.
Н.ЭНХБАЯР: АЛДААГ ЦАГ АЛДАЛГҮЙ ЗАСАХГҮЙ БОЛ ӨРИЙН ДАРАМТ УЛАМ НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өөргөн барьж хэлэлцүүлж буй төсвийн төсөлд ирэх 2023 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүрэх, экспортын орлогыг 11.0 тэрбум ам долларт хүрэх, Монгол улсын нэгдсэн төсвийн орлогыг 19.5 их наяд төгрөгт хүрнэ, улсын төсвийн алдагдалыг 1.5 их наяд төгрөгт хүргэн бууруулна гэсэн ихээхэн өөдрөг төсөөллийг тусгажээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн гол байгууллагууд дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаарх шинэ таамаглалуудыг боловсруулан гаргасан.
Эдгээр таамаглалууд нь энэ оны эхэнд гарч байсан төсөөлөл таамаглалуудаас ихээхэн буурч энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.0-3.6 орчим хувьтай байх, ирэх 2023 оны өсөлтийг 4 орчим хувьд хүрнэ гэж үзэж байна.
Ийнхүү дэлхийн эдийн засаг саарахад хүргэж буй гол шалтгаанууд нь Хятад улсад баримталж буй Тэг ковид бодлого, Украинд үргэлжилж буй дайн, эдийн засгийн хориг арга хэмжээ, эдгээрээс улбаалан дэлхий нийтийн сүлжээ тасалдсан хэвээр байх магадлалтай гэж үзжээ.
Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт саарахад бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хөрөнгө буурч, ган төмөрлөг, металлын эрэлт буурдаг. Ийнхүү металлын эрэлт буурсан нөхцөлд Хятад улсын гангийн үйлдвэрлэл саарч, улмаар импортоор авах төмрйин хүдэр, коксжих нүүрсний эрэлт нь буурах магадлалтай юм.
Монгол улсын экспортын 84 хувийг худалдан авч байгаа Хятад улсад Тэг-ковид бодлого хэвээр үргэлжилнэ гэдгийг албан ёсоор зарласан тул ирэх оны эхний хагас жилд манай улсын түүхий эдийн экспортын орлого төдийлөн нэмэгдэхгүй байх эрсдэл тулгарч байна.
Экпортын орлого, төсвийн орлого тасалдсан нөхцөлд төлөвлөсөн зарлагыг цаг хугацаанд нь санхүүжүүлэх боломжгүй болоход хүрнэ. Үүний улмаас нэг бол төсвийн тодотгол хийж орлого, зарлагыг танах, эс бөгөөс төсвийн алдагдалыг нэмэгдүүлэх сонголт бидэнд тулгарна.
Хэрэв оны эхний хагас жилд экспортын орлого энэ оныхоос өсөхгүй буюу эсвэл буурах нөхцөлд валютын орлого буурах, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх, гадаад валютын нөөц буурах зэрэг сөрөг үзэгдэл гарах магадлалтай. Хэрэв ийм нөхцөл үүсвэл одоо ч гэсэн хурдацтай өсч байгаа гадаад валютын ханшийн өсөлт, мөн инфляцийн өсөлт улам эрчимжтх эрсдэлтэй юм. Харамсалтай нь гадаад нөхцөл байдал таагүй хэвээр байгаа тул дээр дурьдсан эрсдэл улам бүр бодитой болох магадлалтай байна.
Ирэх 2023 онд Монгол улсын төлөх ёстой гадаад өрийн хэмжээ өндөр, жил бүр төлж буй гадаад зээл, бондын хүүгийн төлбөр ч жилээс жилд нэмэгдсээр байна.
Дэлхийн эдийн засаг саарсан, өндөр хөгжилтэй улс орнуудын Төв банкууд бодоогын хүүгээ нэмэгдүүлж байгаа, ам долларын ханш улам бүр чангарч байгаа олон улсын санхүүгийн зах зээлд эрсдэл өндөр байгаа нөхцөлд хөгжиж байгаа улс орнуудын шинээр гаргах бондын өртөг зардал өндөр байх болно.
Монгол улс гадаад өрөө бүрэн төлөлгүй, шинэ бондоор сольж хугацааг сунгахаар төлөвлөлөө ч гэсэн шинээр гаргах бондын хүү маш өндөр байх эрсдэлтэй болж байна. Үүний үр дүнд ирэх 2023 оны эцэст Монгол улсын нийт гадаад өр, үүний дотор Засгийн газрын гадаад өрийн хэмжээ улам нэмэгдэх магадлалтай.
Хэлбэлзэл маш өндөртэй, биднээс үл хамаарах хүчин зүйл ихтэй түүхий эдийн экспортод тулгуурласан (түүхий эдийн экспорт нийт экспортын 94-96 хувьд хүрч байна) Монгол улсын баримтлах макро эдийн засгийн бодлого өөр байх ёстой.
Энэ талаар ОУВС, Дэлхийн банкны зүгээс удаа дараа сануулсаар ирсэн. Түүхий эдийн үнийн савалгаа, гадаад өрийн дарамтаас гадна хүн амын насжилтаас хамаарсан тэтгэврийн сангийн алдагдалын хэмжээ ирэх жилүүдэд улам бүр нэмэгдэх нь толорхой болсон.
Бид макро эдийн засгийн болон төсвийн бодлогын эдгээр алдаагаа цаг алдалгүй засч залруулахгүй бол цаашид өрийн дарамт улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элэг хөшөөд сугны булчирхай цочив гэлтэй
Kuuu neeree edniig orshooloo geed helsen amandaaa hurch chaddag bilvvv
Эдийн засгааа аварч, Улсынхаа төлөөө хөдөлмөрлөж эхэлмээр байна өө
ЭНХБАЯР АА, ЖИЖҮҮРИЙН ХЭДЭН ҮГНЭЭСЭЭ АЛЖ АРАЙ САНАА АВАХ ХЭРЭГТЭЙ Ю ХЭЛЭХ УХААН АЛГА УУ. ТА ЧИНЬ СТРАТЕГИ СУДАЛДАГ УХААНТАЙ ЮМ ГЭЭ БИЗДЭЭ. ХУДЛАА Л МЭДЭМХИЙРЧ ХЭНД Ч МЭДЭЭЖИЙН ЮМ ЧАЛ ЧАЛ ГЭЭД БАЙХ ЮМДАА . ГОЛ НЬ ГАРЦ ХЭРЭГТЭЙ-ЭНЭ ТАЛААР ХЭЛЭХ ЮМ АЛГА УУ
Хол ч ухаантай байхсан бидний одоо т�##�цах биш нэгдэх цаг. Тархиан ёайн ажиллуулж хөдөлмөрлөх л хэрэгтэй байна шүү
Сэхээнээс гарах ганцхан гарц бол ЗАСГИЙН ГАЗРЫГ огцруулах. Эдийн засгийн өндөр мэргэжилтэй час хийсэн эрүүл ерөнхий сайд хийх бол ганц зөв зам
"Дөрөвдүгээрт, төр өөрөө авлига авахгүй байя гэвэл өөрийнхөө НӨАТ-ыг 100 хувь буцааж авах эрхтэй." Лхагважав юу ч гэсэн үг юм бэ. Өөрөө бараг НӨАТ-ыг зохиосон шахуу хүн гэсэн биз дээ, бас өршөөлийн хуулиудыг ч би гаргасан гээд л бүлт бүлт аваад байсан даа, саяхан. Ийм улс өөрсдийгөө эдийн засагч масагч гэхээр тиймгүй амьтан Монголд байна уу, кккк
Хэдэн ч удаа өршөөдөг юм.? 1990 оноос хойш хэдэн ч удаа татварын өршөөлийн хууль батлагдаж байсан бэ? Ийм олон удаа татварын өршөөлийн хууль бат�##�сан улс өөр байна уу? Татвараа төлөхгүй өршөөлийн хууль хүлээгээд суудаг хэдэн том аж ахуйн нэгжүүдтэй болох вий дээ.
Лхагважав чи одоо болноо, ДАНДАА улсаар өршөөлгөж хөрөнгөө нэмэгдүүлж, УЛСыг шулж байх юм. ЭНЭ чинь гэмт хэрэг шүү...
Лхагважав хүнсний технологчоор польшид төгссөн худлаа мэдэмхийрдэг эдийн засагчдын санааг ховтой найруулаад их мэдэгч болдог.өөрөө татварын их өртэй жил бүр өршөөлийн хуулийг гаргуулах гэж үхэлдэн харайдаг Уг гарв�##� нь АН-нх
Энэ Оюуэнэрдэнийн жүжигт уярч хуутагдаж дууслаа. Аймаар з�##�ьхай, хуурамж дүртэй_ худ�##�ч, боловсрол муу нөхөр. Энэн дорвол Алтанхуяг сүрхий ерөнхий сайд байжээ. Сууд�##�даа байхын тулд үнэхээр авьяаслаг жүжүиглэж байна. Эдийн засаг доройтож, ард түмэн махнаасаа болж өлсөж эхэллээ. Монгол хүнд хямд чанартай мах хэрэгтэй. Одоо төлөг хурга, бяруу- туг�##�ны мах идэх боллоо. М�##�чид хэдэн төгрөг олохын тулд элдэв сайн муу нь бүү мэд өсгөлүүн болдог бордоо хэрэглэж 9-10 сартай м�##� зарж амьдр�##�аа зогроож байна. Оюунэрдэнээ суудлаа хурдан чөлөөл. Нөөнөө чин чамаас арай боловсрол, туршлагатай эрхэмүүд МАН АН- ийн �##�ь �##�ь �##�инд бий