Төв Азарганууд-Төв Буганууд клуб анх удаагаа Холбооны Цомыг өргөлөө

Монголын Хөлбөмбөгийн холбооны "Холбооны цом" тэмцээнд энэ жил Моби Дээд, Нэгдүгээр, Хоёрдугаар лиг болон Сонирхогчдын цомын нийт 34 баг орсон байна. Ингэснээр хамгийн олон клуб оролцсон тэмцээн боллоо.
Тэмцээний аваргын төлөө "СП Фалконс" болон "Төв Азарганууд-Төв Буганууд" клубуудын хооронд өрнөсөн юм. Тэмцээний 24 дэх минутад "СП Фалконс" клубээс М.Жансерик гоол оруулжээ. Харин 36 дахь минутад Япон тоглогч Фурукава Рюсей тоглолтын харьцааг 1-1 болгож тэнцүүлсэн байна. Энэ дүнгээр үндсэн цаг дууссан юм.
Улмаар нэмэлт цаг сунгахад хагас цагийн турш гоол ороогүй байна. Тимйээс торгуулийн цохилтоор ялагчийг шийдвэрлэж, 5-4-ийн харьцаагаар "Төв Азарганууд-Төв Буганууд" клуб ялалт байгуулсан юм. Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн холбооны "Холбооны Цом"-ыг анх удаа өргөлөө.
"Холбооны Цом" тэмцээн цар тахлын улмаас хоёр жилийн турш завсардаад байсан юм. Ийн гадаад талбайн тэмцээнүүд завсарлаж, ирэх оны гуравдугаар сард үргэлжлэх билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.