Гадаад мэдээСонин хачинЭнтертайнмент

Солонгосын NCT хамтлагийн гишүүд Монголд иржээ

Солонгосын III үеийн хамтлаг болох "SM" энтертайнментын "NCT" хамтлагийн гурван хятад гишүүн Монголд иржээ. Тодруулбал, Яаняан, Күн болон Сяожүн нар ирсэн гэх мэдээлэл байна.

Энэ талаар айдол буюу алдартнуудын нислэгийн хуваарийг зардаг солонгос хаяг анх олон нийтэд мэдээлжээ. Ингэхдээ тэдний Монголоос Солонгос руу нисэх нислэгийг оруулсан аж. Алдартнуудын Монголд ирсэн шалтгаан нь шинэ дууны зураг авалт хэмээн таамаглаж байгаа ажээ.

Алдартнуудын нэг нь тал нутгийн зураг дарж, цахим хуудастаа оруулсан байна. Ингэхдээ "Ажлаар ирээд байгалийн зураг олныг дарсан. Та нарт дараа харуулъя" хэмээн бичжээ. Зураг авалтын хэсэгт ямартай ч цасан дээр банхартай тоглож буй хэсэг гарах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button