Эдийн засгийн мэдээ

Чанаргүй зээлийн хэмжээ 463 тэрбум төгрөгөөр өслөө

Банкны салбарын зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оноос 13.7 хувиар өсөж, 22.8 их наяд төгрөгт хүрлээ. Зээлийн үлдэгдлийн 1.4 их наяд төгрөг буюу 6.4 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна.

Нийт зээлийн 5.1 хувь буюу 1.16 их наяд төгрөг анхаарал хандуулах, 11.2 хувь буюу 2.56 их наяд төгрөг чанаргүй зээл байгаа юм. Чанаргүй зээл III улирлын байдлаар 463 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт билээ.

Чанаргүй зээлийг ангилбал:

  • Уул уурхай 20.6
  • Боловсруулах үйлдвэрлэл 16.6
  • Барилга 14.9
  • Худалдааны 10.7
  • Санхүү, даатгалын үйл ажиллагаа 7.2
  • Цалингийн зээл 6.0 хувийг тус тус эзэлжээ.

Нийт чанаргүй зээлийн 10.5 хувийг гадаад валютаар олгосон зээл эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button