Зурхайч ба судлаач: Сар хиртэхэд төмпөн нүдэх хэрэггүй. Хоол хийж идэж, гэрээсээ гарч болно

Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг. Энэхүү үзэгдэл өнөөдөр /2022.11.08/ тохионо.
Манай Монголд хэдээс хэдэн цагийн хооронд сар хиртэлт үзэгдэх талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаач Б.Нямсүрэнгээс тодруулаа.
Тэрбээр "Өнөөдөр тэргэл сар гарч байгаа. Манай Монголд сар хиртэлт харагдана. Гэхдээ тод харагдахгүй. Сар хиртэх оргил үе нь 18.59 цаг. Манай Улаанбаатарт ажиглагдах үе нь 17.08-18.16 цагийн хооронд. Хүмүүс нар хиртэхээр төмпөн, шанагаа цохиод байдаг байсан. Айгаад байх юм байхгүй. Зүгээр харанхуй л болно гэсэн үг" хэмээв.
Сар хиртэх үеэр гэрээсээ гарч болохгүй, хоол унд хийж идэж болохгүй хэмээн шуугина. Иймд бид сар хиртэлтийн үеэр юу, юуг анхаарвал зохилтойг зурхайч М.Намсрайтай холбогдож тодрууллаа.
Ингэхэд "Сар хиртэлт бол байгалийн нэг үзэгдэл. Өглөө сайн цагт гэрээсээ гарч, цайныхаа дээжийг өргөчихсөн бол зүгээр. Өнөөдрийн тухайд 05.00-07.00 хооронд төгс сайн цаг байсан. Гэхдээ энэ цагуудад босож, сүү, цайныхаа дээжийг өргөж амжаагүй байсан ч асуудалгүй ээ. Энэ цагтаа гарсан, сүү, цайныхаа дээжийг өргөсөн гэж бодоод явж байхад болно. Хоолоо ч иддэгээрээ ид. Өнөөдөр их сайхан өдөр" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
битгий худлаа яриад бай . нохойгоо сайн нүд орилуул аяга тавгаа хаг�##� рах гэдгийг сайн айлга .
Битгии б�##�айраад бай ёрын амьтан бэ
Авгайгаа чарлуулж ороо шажигнуул
БАС САЙН ЦАГТ ГЭРЭЭСЭЭ ГАРААРАЙ ГЭЧИХЭЖ!!! ГАРАХГҮЙ БОЛ ЯААХЫН, ГАРВАЛ ЯААХЫН ГЭДЭГИЙГ НЬ ТОВ ТОДОРХОЙ ХЭЛЧИХ!!! АРД ИРГЭДИЙГ МУНХАРУУЛАЖ МӨНГӨ ЦОХИДОГ ХУВАЛЗНУУДЫН ҮЕ ДУУСАЖ БАЙГАА ШҮҮ!!!