СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлшинд итгэх иргэдийн итгэл алдраагүй
Жилийн жилд утааны асуудал нийслэлчүүдийг бухимдуулдаг. Төрөөс агаарын бохирдлыг хэрхэн бууруулах шийдлийг бүрэн олохгүй мунгинасаар, иргэд эрүүл мэндээрээ хохирсоор өдий хүрсэн. Өнөө жил нэгэн шийдэл олсон нь Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр иргэдийг хангаж буй явдал. Засгаас газраас баталсан 62 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй тус ажил мордохын хазгай болоход ойрхон байна. Гэхдээ ийм үр дүнг Төр засаг, улаанбаатарчуудын хэн нь хүсээгүй. Сайжруулсан түлш өгөөжөө, үр дүнгээ өгч, Улаанбаатар хот утаанаасаа салбал түүн шиг сайхан зүйл гэж юу байх вэ. Гэхдээ одоогоор хонгилын үзүүрт гэрэл бүдэг асаж байна.

MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан “Сайн түлш”-ээр улаанбаатарчууд галлаж эхэлсэн хэдхэн хоногт зургаан хүн угаартан, амиа алдсан нь үнэхээр харамсалтай. Тэд төдийгүй угаартан эмнэлэгт хүргэгдсэн иргэд Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн, сайжруулсан түлш хэрэглэсэн. Хүний амь тоглоом биш. Хэн нэгний шийдэл хайн, ямар нэгэн юмны чанарыг шалгадаг туршилтын бай бүр ч биш.
Цаашид хүйтэрвэл хэрхэх бол. Хүйтрэхийн хэрээр иргэд түлшээ ахиу түлнэ. Пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө 6-8 градус хүйтэн хонох цаг агаарын урьдчилсан мэдээ дуулдана лээ. Монгол хүнд эрүүл, аюулгүй амьдрах Үндсэн хуулийн эрх бий. Хэдийгээр улсын ажлыг бид хоёр гараа өргөөд дэмжих нь зүйтэй ч урагшгүй ажлынхаа балгийг иргэдэд тохоод өнгөрч боломгүй.
Хэдийгээр иргэд нүүрс түлээд сурчихсан, арвин туршлагатай ч “Сайн” түлш шинэ хэрэглээ. Яавал угаартахыг иргэд шинжлэх ухааны ойгүй үндэслэлээр бус амьдралынхаа туршлагаар сайн мэднэ. Гэхдээ угаартах дээрээ тулбал сайжруулсан түлшнээс ч, нүүрснээс ч, тэр ч бүү хэл модноос ч угаартана. Бүгд л дутуу шатаавал уугисаар амь насанд аюул учруулах эрсдэлтэй.
Д.Дамба: Цөөхөн шуудайгаар бус нэг мөсөн ахиуханг авах хүсэлтэй иргэд олон байна

Бид бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн борлуулалтын 12 дугаар цэгийг зорилоо. Өчигдөр дулаахан байсан тул худалдан авагч цөөхөн байв. Олонх иргэд сайжруулсан түлш хэрэглэж үзээгүй, хүйтрэхээс өмнө худалдаж авахаар төлөвлөснөө дуулгана лээ. Тус цэгийн борлуулагч Д.Дамбаас зарим зүйлийг тодруулав.
-Танай цэгийн хувьд борлуулалт, ачаалал хэр байна вэ?
-Гайгүй ээ. Өдөрт 200-250 шуудай түлш борлуулж байна. Удахгүй хүйтрэхээр ачаалал бүр их нэмэгдэх байх.
-Иргэдээс ихэвчлэн ямар санал гомдол ирж байна вэ?
-Сүүлийн өдрүүдэд “Танай түлшинд хүн угаартаж нас барсан гэж үнэн үү” гэж их асууж байна. Санаа зовних нь аргагүй. Үнс ихтэй байна гэх гомдол ирдэг. Бас “Сайн” түлшийг хэдхэн шуудайгаар бус ахиухан хэмжээгээр нэг мөсөн авах хүсэлтэй иргэн олон байна. Цөөхөн шуудайгаар зөөж түлэх хүндрэлтэй байгаагаа дуулгасан.
-Ер нь нэг иргэнд хэдэн шуудайг худалдаалж байгаа билээ?
-4-6 шуудайг.
-“Тавантолгой түлш”-ий нийлүүлэлт хэр байна вэ?
-Өмнө нь нийлүүлэлт ганц хоёр хоног тасраад байдаг байсан. Одоо тэгэхээ больсон, жигдэрсэн. Сүүлийн үед тасрахгүй байгаа.
Мөн бид сайжруулсан түлшний талаар иргэд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
Г.Баяраа: Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөгөөг иргэдэд эртнээс өгөх хэрэгтэй байсан

(Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн)
Улсаас тогтоол гарган хэрэгжүүлж буй энэ ажилд иргэдийн хувь нэмэр, хариуцлага хэрэгтэй юм болов уу. Дулааныг нь хадгалахын тулд зуухны сойлтуураа хаах нь бидний алдаа. Тиймээс болгоомжлон, сойлтуураа хаахгүйгээр түлэх санаатай байна. Маргаашнаас хүйтрэх сураг сонсоод түлш авахаар ирлээ. Би сайжруулсан түлш бараг түлж үзээгүй. Зургадугаар сарын 27-нд Эмээлтэд түлж үзсэн, үнэр нь эвгүй байсан. Тэр үед угаартах эрсдэлтэйг нь мэдээгүй. Зурагтаар харамсалтай мэдээ сонсоод сэтгэл зовниж л сууна. Тэгж байна гээд одоо яах вэ. Хүйтрэхээс өмнө түлшээ базаах гээд л явж байна. Үнэндээ сайжруулсан түлшийг сайн, муу гэж хэлж чадахгүй нь. Зөвлөгөө, зааврыг нь сайн уншиж байгаад л хэрэглэх нь зүйтэй болов уу. Өнөөдөр түлш түлнэ, ач зээгээ дааруулахгүйн тулд. Сойлтуураа хаахгүй унтъя. Эрсдэлээс сэтгэл зовж л сууна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөгөөг олонд сайн өгөх хэрэгтэй. Би камер хараад ярьж байгаа шиг зурагтаар харуулсан бол гоё. Тэгвэл хэн ч дуурайж байгаад ч болтугай түлчихнэ шүү дээ. Тэнд тэгж туршсан, тийшээ шинжлүүлэхээр явуулсан гэдэгт итгэхгүй байна. Хамгийн гол нь бүх зүйл бодит байх хэрэгтэй. Ер нь иймэрхүү заавар, зөвлөгөөг эртнээс өгөх байсан юм. Нохой хамрандаа хүрэхээр усч гэдэг л яг болж байна. Мөнгөө хэмнэнэ, угаартаж үхэхгүйг хичээнэ. Төрөөс агаарын бохирдлыг бууруулахын төлөө хийж буй ажлыг нь дэмжих нь зүйтэй. Иргэдэд 4-6 шуудайг худалдаалж байгаа нь хүндрэл учруулж байгаа юм алга аа. Одоохондоо дулаахан байгаа болохоор аргатай байна. Хүйтрэхээр л олон шуудайгаар нь авах шаардлага гарах байх.
С.Энхээ: “Сайн” үнэхээр сайн түлш, нүүрснээс хамаагүй илүү

(Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн)
Би сайжруулсан түлш хэрхэн хэрэглэх, галлах тухай мэдээлэл зурагтаар авсан. Би “Сайн” түлшийг түлж үзсэн. Төслийн зууханд горимынх нь дагуу галлавал үнэхээр сайн түлш байна лээ. Элч сайтай. Хүйтрэхээр чухам яах юм бол. Үнс гардаг нь үнэн, үнэртэй гэдэг нь худлаа. Сайжруулсан түлш хэрэглээд угаартах вий гэж санаа зовсон. Гэхдээ сайжруулсан түлшийг олон дамжлаг, станартын дагуу үйлдвэрлэн, түлштэй холбоотой мэдээллийг сайн цацаж байгаа болохоор аюулгүй байх л гэж бодож байна. Аюулгүй болохоор иргэдэд түлүүлж байна. Ер нь нүүрснээс хамаагүй дээр юм билээ. Тэрэнд нь их таашааж байна. Эдийн засагт ч хамаагүй ашигтай. Өдөрт нэг л галладаг. Горимынх нь дагуу галлавал угаартах эрсдэл багатай. Би гэртээ настай ээжтэйгээ хамт амьдардаг. Сайжруулсан түлш түүхий нүүрснээс дээр байна гэж иргэддээ хэлье.
Ц.Зундуй: Бүр болохгүй бол тортог багатай нүүрс түлсэн нь дээр
(Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн)
Би сайжруулсан түлш хэрэглэж үзээгүй. Чанартай, элчтэй байгаа сураг дуулдсан. Хүйтрэхээр л ямар нь мэдэгдэх байх. Сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх, түлэх талаар мэдээлэл надад алга. Би орон сууцанд амьдардаг, түлж үзээгүй байгаа болохоор тийм, ийм гэж худлаа хэлээд яах вэ. Манай хүүхдүүд түлж байгаа, ам сайтай байна лээ. Зарим хүн айдастай байгаа бололтой, угаартахаас. Иргэд зөв галлахаас шалтгаалж байгаа гэх юм. Хаалтаа хаасан, түлш буруу галласнаас болж л эрсдэл учирч байгаа бололтой. Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд нүүрс түлэхийг хориглон, сайжруулсан түлш түлүүлж байгаа нь зөв. Гэхдээ энэ янзаараа цаашид байвал энэ өвлийг давахад хэцүү л байх. Өөр арга, зам хайсан дээр. Бүр болохгүй бол тортог багатай нүүрс түлсэн нь дээр байх. Хүн угаартаж, нас барснаас тэр нь дээр. Өмнө нь нүүрс түлдэг байхад хүн нас барж баралгүй өдий хүрсэн. Чухам төрөөс хэрхэн шийдэх юм бол. Шинжилгээнийх нь хариу хэрхэн гарах юм бол. Гэр хороололд настай, нялх хүүхэдтэй айл олон бий. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэлтэй биш.
Мөнхжаргал: Нүүрснээс нэг их дээрдэхгүй байх

(Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн)
Зурагтаар тортоггүй, үнэргүй гэж мэдээлсэн. Яг бодит байдал дээр тортог ихтэй байна. Багануур, Налайхын нүүрснээс тортог нь дутахгүй. Одоо энэ хүний бээлийг харахгүй юу тас хар байгаа биз дээ. Зарим хүн хог ихтэй байна гэж шүүмжилж байгаа нь анзаарагдсан. Тэр хэрээр үнс их гардаг. Нэг хувин түлш түлэхэд тийм хэмжээний үнс гардаг. Энэ талаар хүмүүс цахим хуудсандаа их нийтэлдэг. Би одоо л анх удаа хэрэглэж үзэх гэж байна. Хоёр, гурван хүүхэд нас барж, олон хүн угаартсан сураг дуулдсан. Тэр үнэн бол хэцүү л байна. Нүүрс түлэхэд ямар нэгэн асуудал тулгарч, хүний аминд аюул учруулж байгаагүй. “Сайн” түлшийг зуухандаа хийчихээд хордож үхэхгүйн тулд шатаж дуусахыг нь хүлээгээд сууж байлтай биш. Үнэхээр агаарын бохирдлыг бууруулаад, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бол болж байна. Хасах градус руу орж, хүйтрэх үед элчгүй байвал яах вэ. Мод түлээд байлтай биш, шуудай нь 5000 төгрөгний үнэтэй. Манайх энэ цэгтэй ойрхон байдаг. Тиймээс цөөхөн шуудайгаар зөөхөд асуудалгүй. За, яах вэ их хэмжээгээр авчихлаа гэж бодьё. Элчгүй, асахгүй байвал яах вэ. Тав, арван шуудайгаар нь аваад ч нүүрснээс дээрдэхгүй бол хэцүү. Миний бодлоор нүүрснээр нэг их дээрдэхгүй байх. Би өнөөдөр л түлж үзэн, ямрыг нь мэдэх гэж байна.
Ч.Ууганбаатар: Хэрэглэхэд ямар нэгэн бэрхшээл гардаггүй, элч сайтай

(Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн)
Сайжруулсан түлш хэрхэн хэрэглэх мэдээллийг хангалттай авч чадахгүй байгаа. Зурагтаар заримдаа сурталчилгаа гардаг, түүгээр л мэдээлэл авч байна. Хэрэглэхэд сайн асдаг, илч сайтай. Илчээ сайн хадгалдаггүй юм шиг байна лээ. Сайжруулсан түлш хэрэглээд 10-аад хонож байна. Түлэхэд ямар нэгэн бэрхшээл гардаггүй. Гэр ойрхон болохоор усны тэрэг түрж ирээд түлшээ авчихдаг. Зөв л түлвэл угаартах эрсдэл гайгүй байх. Сайжруулсан түлш хэрэглэж байгаагийн үр дүн энэ өвөл л мэдэгдэх байх. Утаа арилахгүй бол дэмий байлгүй. Одоогоор өвөл хэр элчтэй байхыг урьдчилан хэлэх арга алга.
Б.Гэрэлмаа: Зааврынх нь дагуу түлээд байхад бүрэн шатдаггүй

(Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн)
Сайжруулсан түлш хэрэглээд нэлээд хэд хонож байна. Дээрээс нь галлахаар гэрийн буурь шиг асаад, түүнийгээ тойрон хэсэг нь шатдаггүй. Доороос нь галлахаар дээгүүрх хэсэг нь шатдаггүй. Захынх нь түлшнүүд асдаггүй, дахиад хийгээд ч асдаггүй. Зөв хэрэглээд, зааврынх нь дагуу галлаад байхад л тэгээд байх юм. Мэдээлэл, зааврыг нь би хангалттай авсан. Аягүй муухай үнэртэй, үнс ихтэй. Зуухны таг аваад таглахад хүүхдүүд гайхаж байна лээ. Ийм юм хийчихээд нүүрс түлвэл торгоно гээд биднийг айлгаад байгаа. Би зөвшөөрөхгүй. Автобусанд суугаад явахад “Ёстой бүтэхгүй түлш байна” гээд хүн бүхэн ярьж байна. Би долоо хоног хэрэглэж байгаа ч дасахгүй байна. Яг тэгж асахгүй үлдчихээд байгаа юм чинь. Би шатаагүй үлдсэнийг нь хорооынхонд үзүүлэх гээд хадгалчихсан. Хөршүүд хүртэл гайхаж байна. Би уг нь сайжруулсан түлш хэрэглүүлэхийг дэмжиж байсан юм. Эдийн засгийн хувьд нүүрс хэмнэлттэй байна. Сайжруулсан түлш нэг тонн 150, нүүрс 120 мянган төгрөгийн үнэтэй. Тал нь шатахгүй үлдээд байхаар иргэд бидэнд бүр ч хохиролтой байгаа биз дээ. Бүлгүй, унаагүй иргэд цөөхнөөр нь зөөх амаргүй. Би хүүхдээрээ зөөлгөдөг болохоор гайгүй л байна. Харандаа түлш сайжруулсан түлшний дэргэд амьд. Би сүүлийн үед хольж байгаа. Би гудамжныхаа хөршүүдээс асуухаар “Ёстой бүтэхгүй юм байна. Энэ өвөл хөлдөөх нь” гэдэг. Энэ зун бороо их орсон, өвөл их хүйтэрнэ. Сайжруулсан түлшний шаталтыг нь сайжруулж, үнэрийг нь арилгах хэрэгтэй байна. Хэрвээ сайн асахгүй, илчгүй байвал иргэд бид хохироод үлдэнэ.
Б.БУЯНДАЛАЙ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаартаад байгаа арчаагүй нөхдүүд бол хэдэн жилийн өмнө төслөөр үнэгүй өгсөн утаагүй зуухнуудаа хэдэн цаасаар зарчихсан л гарууд байгаа даа. Тэр зуух, пийшингийнх нь зурагнуудыг үнэн арчаагүй, нүхтэй сүвтэй, нурж унах гэж байгаа юмнууд л байна лээ.
Хэдэхэн цөөхөн нүүрсний ченжүүд г�##� дээр тос нэмэх гэгчээр сайжруулсан түлшийг муулах аргаа олж ядаж бх шиг. Түлшээ зөв хэрэглээд сурчихв�##� өнөөдөр биш ч маргааш үр хүүхдийнхээ төлөө том буян болно гэдгийг ойлгоосой. Өнгөрсөн жил ахынх маань 200м.кв байшингаа сайжруулсан түлшээр г�##�лаж өвөлжсөн ямарч асууд�##�гүй дулаахан л байсан
Utaanaas iluu hortoig notlood bgamuu da uzegddeggui unergui 3 minuitand bayrtai gen shuu bid aminaasa uidaagui gadnii orond turshaad hohiroltoi gesen bhad tm turshlag.s hardag bgada manaihan gadnii uls.s huulbarlahdaa garguun muugiin huulaad bh um muud tolgoin ajillaad saind ajillahgui shuu
Хотын утааг бууруулах олон ажлыг их мөгө зарж хийсэн ч ямар ч үр дүнгүй байсан шүү дээ. Энэ л оновчтой, үр дүнтэй ажил болж байхад манайхан дандаа юмийг муулах юм. Угаартаж байгаа буруугаа өөрсдөөсөө хай..... Бас багаар түлж байгаа болохоор хямд, айлуудын санхүүд дэмтэй байна шүү дээ.
Их муухай эхүүн үнэртэй юмаа. Итгэх гэж хичээгээд ч муухай үнэр нь үнэртээд л байх юм. Илч боломжийн.
Niagara Tablets http://buycialisuss.com - Cialis Cheap Bentyl With Overnight Delivery cialis 5 mg Generic Doxycycline Internet Website
Знаете ли вы?
Вместо Плещеева озера Пётр I мог построить потешный флот на озере Неро.
Свадьба английского рыцаря ст�##�а причиной войны между двумя могущественными родами.
Первая