Нийгмийн
Амь таслах, хувцас хийх, гэр орон барихад сайн өдөр
2022.11.14 Даваа гараг/ Билгийн тооллын намрын адаг сарын 21
Өнөөдөр намрын адаг цагаан нохой сарын есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Нар 07.56 цагт мандаж, 17.17 цагт жаргана.Үс засуулбал өвчин ирнэ.
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амь таслахад сайн өдөр гэж байхгүй л баймаар юм. Арай өөр үгээр илэрхийлэх хэрэгтэйдээ.