НИЙГЭМНийгэм мэдээ

Уулчид баримтат киноныхоо орлогыг спорт авиралтын хана барих төсөлд 100 хувь хандивлана

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин оргил. 7134 м өндөрт байдаг эл оргилд монгол уулчид амжилттай авирч, бүрэн хэмжээний баримтат кино хийсэн байна.

"Ленин оргил 7134" хэмээх бүрэн хэмжээний киноныхоо нээлтийг аравдугаар сарын 23-нд хийсэн бөгөөд тун удахгүй кино театрт гаргах нь ээ.

Гэхдээ арваннэгдүгээр сарын 27 ганц удаа кино театраар гаргах гэж буй аж. Киноны орлогоо "Улаанбаатар аялагч клуб"-ийн хэрэгжүүлж буй спорт авиралтын олон улсын стандарт бүхий хана барих төсөлд орлогоо 100 хувь хандивлах юм байна.

Тасалбар 18 мянгаар борлуулагдаж буй бөгөөд төлбөрөө 452570484 гэх /Улаанбаатар залуусын оролцоо НҮТТБ/ Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж баталгаажуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button