УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"ФАТФ-ын нэг зөвлөмжийг л биелүүлчихвэл манайх өргөтгөсөн хяналтаас гарч, ердийн жагсаалтад орно"

Пүрэв гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр "Наймдугаар сард Малайз улсын Куала Лумпур хотод Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх, зэвсэг илрүүлэх, санхүүжихтэй тэмцэх тогтолцооны тайланг бид хамгаалсан. ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэсэн маш сайн үнэлгээг авсан. Гишүүдийг нэг зүйлд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна. Манай улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв бид өргөтгөсөн хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад орох бол ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой. Хүсэлтээ тавиад, төрийн бус байгууллага, холбоо, сангийнхаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, шалгуулаад ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийг биелүүлсэн гэж хамгаалж чадах юм бол бид ердийн ангилалд орно. Тиймээс УИХ-ын дарга болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд баасан гарагийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Холбоо, сангийн хуулийн анхны хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч гэх хүсэлтийг тавьж байна.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгосны дараа ФАТФ-т зэрэглэл ахиулах хүсэлтээ тавих юм. Ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө Үндэсний зөвлөл хуралдаад хүсэлтээ тавих учиртай. Тиймээс дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийлгэж өгөөч" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2022 11:06

ЕР НЬ БОЛ ГАДНААС ОРЖ ИРЖ БАЙГАА ТӨРӨЛ БҮРИЙН ТУСЛАМЖ ЗЭЭЛИЙГ ШУУД ЗАЛГИХГҮЙГЭЭР ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛААД ЯВАХ ЮМ БОЛ ИЙМ БАЙДАЛД ХҮРЭХГҮЙ. ИДЭЖ УУХ ДОН ГЭДЭГ ЭНЭ ХОРТ ХАВДАР ЭМЧИЛГЭЭ АВАХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДНОМ ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙГААМ ШҮҮ ДЭЭ ОДОО ТЭГЭЭД БАС Л ИТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА ИРЭХЭЭР НЬ ИДНЭЭ НЭГ САЙН ЦАДАЖ АВЬЯА ГЭЖ БОДОЖ Л БАЙГААГ НУУХ ЮУН БИЛЭЭ ИДСЭН Ч ИДЭЭН БЭТЭГ УУСАН Ч УСАН БЭТЭГ ГЭЖ БИ ХЭЛЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button