Энтертайнмент

Ц.Төвшинтөгс: УДБЭТ, УДЭТ, Төв номын сангийн барилгыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай

Өнөөдөр /2019.10.10/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Улсын төв намын сан, УДБЭТ, УДЭТ-ын уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд дээрх барилгуудыг шинэчлэн барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Тодруулбал, хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулсан ч уг барилгууд насжилт өндөртэй цаашид удаан оршин тогтнох боломжгүй болсон тул дээрх барилгуудыг шинэчлэх ажлыг эхлүүлж 2020 оны улсын төсөвт суулгах, Засгийн газар шийдвэрээ хэрэгжүүлж түүхэн шийдвэрээ баталгаажуулах ёстой гэж үзэж байгаа гэв.

УДЭТ, УДБЭТ, Үндэсний төв номын сангийн барилгуудын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг зогсоох болсон тухай Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг дуулгасан. Соёл урлагийн салбарын томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг зохион байгуулалттайгаар эсэргүүцэж байгаа гэж ойлгож байгаа.

Тиймээс Сайд Ё.Баатарбилэгийг хийсэн мэдэгдлээ эргэн харж, барилгыг сайжруулахаар төсөвлөсөн хөрөнгийг хэвээр үлдээж өгөх, нийгэмд сөрөг мэдээлэл тарааж буй ажлыг зогсоох, уг хөрөнгө оруулалтаар соёлын шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байгааг ард иргэд болон эсэргүүцэгчдэд таниулж өгөхийг хүсэж байна гэлээ.

Мөн энэ хурлын дараагаас эхлээд долоо хоногийн хугацаанд дээрх гурван барилга нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ард иргэдэд уг барилгатай танилцах, нөхцөл байдал ямар байгааг нүдээр үзэх боломжийг олгож байгаагаа дуулгав.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Tadalis Sx Soft Falls http://buyciaonlinex.com/#119 - Buy Cialis Stilnox Buy Cialis Diflucan On Amazon

StevSlarie
StevSlarie

Doses Of Amoxicillin http://cialisir.com - Buy Cialis Zithromax Lyme Treatment Cialis Amoxicillin Virus Maculopapular

Холбоотой мэдээ

Back to top button