Нийгэм мэдээ

Сурагчдын гар утсыг хулгайлсан этгээдүүд 33-34 насных байжээ

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэгийн мөрөөр Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийжээ.

Улмаар дээрх хэргийг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хоёр сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлжээ.

Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гаа
Гаа

Хулгайч нараа ажил хийгээчээ

Зочин
Зочин

huruug ni tasd

Зочин
Зочин

Хөдөө гараад м�##� м�##�лаад амьдарч болно. Эхний хэдэн жил айлын м�##� м�##�лаж хөлсөнд нь м�##� авч байгаад өсгөж болно. Амьдр�##� урт байна, �##�ийн болгон хулгай хийж амьдрах вэ ? Тэгж байгаад нэг баригдахдаа омогтой хүнд намдуулна.

Зочин
Зочин

МАНИНГУУД ЮМ БОЛОВ УУ? ХАЙРЛАХ ЭНЭРЭХ СЭТГЭЛГҮЙ ЭДГЭЭР ГИЧИЙНҮҮДИЙГ ХЯТАДЫН УУРХАЙД ЦӨЛӨӨЧ НААД ХОЁРТОО ШУУД 25 ЖИЛ ӨГЧИХӨӨЧ

Холбоотой мэдээ

Back to top button