Нийгэм мэдээ
Найман тэрбум дахь иргэн А.Мэргэн төрсний гэрчилгээгээ авлаа

Дэлхийн хүн ам өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн юм.
Улс орон бүрд найман тэрбум дахь иргэнийг зарласан тус өдөр Австрали улсын Каберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү төрсний гэрчилгээгээ авчээ.
Австрали улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд А.Мэргэн эцэг эх болон эмээгийнхээ хамт очиж, төрсний гэрчилгээгээ авсныг Элчин сайдын яам мэдээлэв.
Тухайн өдөр төрсөн иргэдийг бүгдийг нь найман тэрбум дахь иргэнд хамааруулдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.