УЛС ТӨР

Концессчид, тендерчдэд 2 ИХ НАЯДЫН БОЛОМЖ ОЛГОСОН 2020 оны төсөв

ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, Хятадын ардын банктай хийсэн 2 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацаа өндөрлөх үе 2020 онд таарч буй. Ухаантайхан алхахгүй л бол Монгол Улс эдийн засгийн эрсдэл рүү орж мэдэх эмзэг үе ирж байна гэсэн үг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ жилүүдэд төсөвт тодотгол хийхийн эсрэг хатуу зогссон. Ирээдүйн өв сандаа хуримтлалтай болох эхлэлийг амжилттай тавьлаа.

Гэхдээ тэр сонгуульжсан, тендержсэн, 76-жсан төсөв баталдаг ерөнхий зарчмаас огтхон ч гарсангүй. Төсөв хэлэлцэх болохоор Сангийн сайдын хормойнд зүүгдчихдэг УИХ-ын гишүүдийн нэхэл ч тасарсангүй. Харин  ч  улам нэмэгджээ.

Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөг олж, 13.9 их наядыг зарлагдахаар төсөвлөөд буй. Ирэх онд төсвийн алдагдал 2.1 төгрөгт хүрэхээр байна. Жигтэйхэн гялгар үзүүлэлттэй 2019 онд гарч буй төсөв ирэх онд яагаад ингэж алдагдлаа өснө гэж? Гол нь шалтгаан нь , төсвийн хөрөнгө оруулалт, концесс нэрээр 2 их наяд орчмн зардал тавьсантай холбоотой.

2019 оны улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, 144.7 тэрбумын концессын санхүүжилж баталсан. Улмаар 2020 онд дахин 1.65 их наяд төгрөг төсөвлөж, концессчдод 323.5 тэрбумыг суулгаж өгчээ.

Цагтаа Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагах гол шалтгаанаар нэрлэгдэж байсан концессуудыг хамгийн их шүүмжилж байсан Ч.Хүрэлбаатар сайд тэдгээрийн санхүүжилтийг эдүгээ өгч буй.

Тухайлбал, С.Бямбацогт гишүүн 2019 оны төсвөөс 37.2 тэрбум, 2020 оны төсвөөс  30.5 тэрбумыг “Барих-шилжүүлэх” концессоор авч байна. Н.Номтойбаяр бас 2019 оноос 7 тэрбум, 2020 оноос 2.5 тэрбумыг авна. Яг ийм жишгээр бусад концессууд хэрэгжих юм.

Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд, ирэх жил 1.65 их наядаар УИХ-ын гишүүд тойргоо усална. Сонгуулийн жил тул сургууль, цэцэрлэг, гудам талбай, багийн төв тохижуулахаас өгсүүлээд УИХ-ын гишүүдэд мөнгөний хэрэгцээ мундахгүй.

Мэдээж энэ их мөнгөний урсгал дээр тендерчид жинхэнэ утгаараа зоолно гэсэн үг. Тендерт тойргоос сонгогдсон гишүүд, нутгийн удирдлагын дарга нар, дунд шатны хурган дарга нар гээд олон хүн далд утгаар хамарч, халаасаа дүүргэдэг нь нууц биш болсон.

Нэг үгээр хэлэхэд, тойргуудад хөрөнгө оруулалт нэрээр төсвөөс гарах мөнгөн урсгал эргээд улс төрчдийн халаас руу ордог тогтолцоо үүснэ гэсэн үг. Тэд тойрогтоо ажил хийсэн нэр зүүж, давхар сонгуулийн зардал сэлтээ ч нөхөхөө бодно. Ийм байдлаар 2020 оны улсын төсвийн орлогын 23.6 орчим хувь нь зарлагдахаар болжээ.

Хамгийн аюултай нь, ихэнх хөрөнгө оруулалтын зардлыг гадны  зээл тусламжуудаас бүрдүүлж буй. Түүнийг авахад сайхан. Эргээд тэр их мөнгийг татвар төлөгчид хэдэн арван жилийн турш хэд дахин нугалж, хүүтэй нь төлдөг. Тэр үед мөнгийг үрсэн хүмүүс зүгээр л гэдсээ илж явах билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
10 сар 14, 2019 12:21

ашиг сонирхолтой хүмүүс л УИХ д суух гэж улайраад удаж байна. ИЙМ хүмүүсийг сонгох хэрэг �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button