Нийгэм мэдээНүүрсний хулгай

АТГ: Оффтейк гэрээнүүдтэй танилцаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулна

АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх дараах 17 хүнийг нэрлэв. Үүнд,

  1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  3. ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
  4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  7. ЕТГ-ын дарга асан З.Энхболд
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  15. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
  16. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
  17. "Эрхэт Монгол" группийн захирал Х.Мандахбаяр.

Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан оффтейк гэрээнд нэр дурдагдсан хүмүүсийн нэр яагаад нэрлэгдээгүйг АТГ-аас дараах байдлаар тайлбарлалаа.

"Нууцаас гарсан оффтейк гэрээг өнөөдөр манайд ирүүлж байгаа. Ирсэн гэрээнүүд дээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж үзнэ. ҮАБЗ-ийн гишүүд холбогдохоор байна уу, боловсруулсан хүмүүс холбогдохоор байна уу гэдгийг гэрээг ширхэг дараалан үзнэ. Гэрээнүүдийн ард ямар албан тушаалтан, ААН байна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны дараа ил болох байх" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button