Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөргөцөг олборлосон гэх Д.Бат-Эрдэнэ ба түүний нөхөд хэн бэ

Урьдач мэдээлэл:
1995-2022 он хүртэл манай улс нийт 336.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 86 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 17.7 сая тонныг нь "Тавантолгой" ХК гадагшаа гаргасан байдаг.
Харин 2011-2022 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 389.5 тэрбум төгрөгийн, илэрсэн бол "Тавантолгой" ХК-иас 217.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байгаа юм.
Дээрх тоон мэдээллээс 17.7 сая тонн нүүрс экспортолсон нь компани 336.4 сая тонн нүүрс экспортолсон компанийн санхүүгийн зөрчилтэй бараг дүйж очих шахаж байгаа гэх өнцөг харагдана.
Энэ утгаараа жижиг "Тавантолгой" ХК-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай адилхан буюу 17, 18 тооны мөрдөгч ажиллаж байгаа гэж дүгнэж болохоор.
Нэгдүгээрт: "Ажнай" Д.Бат-Эрдэнэ БА "Тавантолгой" ХК-ийн хамаарал
Учгийг цааш хөврүүлбэл эл компанитай хамгийн түрүүнд нэр холбогддог хүн болж "Ажнай" тодотголтой УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ.
Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн 49 хувийг "Таван толгой транс” компани эзэмшдэг. "Таван толгой транс” компаний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь “Ажнай корпораци” юм. “Ажнай корпораци” ХХК-г үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ гишүүн юм. Тэрбээр, "Таван Толгой" ХК-нд нийт 2003086ш хувьцаа эзэмшдэг. "Тавантолгой" ХК-ийн 19.77%-ийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. Ийм гинжин холбоотой гэсэн үг.
Үлдсэн 51 хувийг орон нутаг эзэмшдэг гэдэг ч хөшигний ард мөн л Д.Бат-Эрдэнийг эзэмшдэг гэх яриа бий.
Хоёрдугаарт: Тавантолгой ХК-нд үүссэн нүүрсний бодит асуудал
Дээр дурьдсанчлан 2011-2022 оны хооронд гурван удаагийн шалгалтаар 217.4 тэрбум төгрөгийн зөрчил, 85.4 тэрбум төгрөгийн төлбөрийн асуудал ил болоод байгаа.
"Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусггай зөвшөөрлийн талбайгаас 340.1 мянган тонн нүүрс олборлосон байна. Үүний 126.5 мянган тонн нь коксжих, 201.8 мянган тонн нь эрчим хүчний нүүрс, 11.7 мянган тонн нь сааж нүүрс. Энэхүү 340.1 мянган тонн нүүрснээсээ Эрдэнэс Тавантолгой" ХК 69.4 мянган тонн коксжих нүүрсээ л аваад байгаа бол цаана нь 270.7 мянган тонн нүүрсний өртэй байгаа аж.
Гуравдугаарт: Д.Бат-Эрдэнэ рүү чиглэсэн акц байгаа онож, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь цага хугацааны асуудал болов
Нүүрсний хулгайчийн акцын үзүүр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ рүү нэгэнт чиглэчихлээ. Эхний ээлжийн 17 дотор түүний нэр багтсан. Ингэх ч үндэслэлтэй. Өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, У.Хүрэлсүх уг агуулгыг шалгах чиглэл хүртэл өгч байв.
Улмаар ЭТТ-н захирал асан А.Ариунболдыг эл хэргээр саатуулсан удаа бий. Гэвчиг эл хэрэг замхарсан. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг А.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байв. А.Ариунболдын нэр ч зарлагдав.
Одоо УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх нь цаг хугацааны асуудал болчихлоо.
Дөрөвдүгээрт: Өмнөговь аймгийн засаг захиргааныхан буюу Д.Бат-Эрдэнэтэй холбогдох сэжим
А.Ариунболдоос гадна Д.Бат-Эрдэнэтэй ямар хүмүүс холбогддог вэ гэдэг өнцөг рүү одоо хөтлөе.
Өмнөговь аймгийг төр биш, нүүрсний бүлэглэл удирддаг гэдэг. Зарлагдсан 17 нэрс дотор өмнийн говийн хэд хэдэн дарга бий. Тодруулбал,
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: 2002 онд их сургуулиа төгсмөгцөө "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажилд оржээ. 2004 онд Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн болоход туслах нь болжээ. 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход мөн л туслах, зөвлөх болсон байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир:
Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа:
Өмнөговь аймгийн Засаг, захиргааны бүтцэд эзэн суусан багийнхан гэгддэг схем хүртэл гарах вэ.
Тавдугаарт: Д.Бат-Эрдэнийг нүүрсний "хулгайч" руу хөтлөх замхарсан хэргүүд

НЭГ: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нүүрсэн мөргөцөг олборлож 220 тонн нүүрс алга болсон хэрэг
“Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилтнуудаа шалтгаангүйгээр амраасан. Тэр хооронд уурхайн ашиглалтын талбайгаас 3078 машин буюу 220 мянган тонн нүүрсийг Хятад руу гаргаж Хуалан Тань Жин гэх компанид давуу байдал бий болгосон гэгддэг. Тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан гэх ноцтой мэдээлэл дуулддаг. Эл хэрэгт бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байв. Чухамдаа нүүрсэн мөргөцгийг олборлосон нь эл хэрэг гэвч сураг алдарсан.
ХОЁР: Р.Сэддорж, Г.Хишигсүрэн нарын авсан урамшуулал
“Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар “Номин даатгал” ХХК-аас урамшуулал нэрээр их хэмжээний мөнгө авсан гэх хэрэг. 2019.03.04-ний өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1, 18.6-1, 22.4-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээс 2020.03.04-ний өдөр прокурорт буцаасан байна. Ингэснээр нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж замхарсан.
ГУРАВ: Хуулаагүй хөрсний төлбөр
“Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хийгдээгүй ажлын төлбөр буюу хуулаагүй хөрсний төлбөр гэж их хэмжээний мөнгийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэх хэрэг. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн ч таг чиг.
ДӨРӨВ: 268.3 тонн нүүрс алга болсон нь
“Тавантолгой” ХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 60 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг. ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, НПГ-т 2020.04.10-ны өдөр шилжүүлсэн байдаг. Уг хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэлгүй, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр буцаагаад таг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас нэг шун�##�тан л биз
Ямар логик / утга учир холбоосгүй мэдээлэл/ байна. Тухайн хүн 5 толгойд хувь , хувьцаа эзэмшдэг болохоос гүйцэтгэх захир�##� хийдэггүй , өдөр дутамын үйл ажиллагаанд оролцдог т�##�аар А үсэг ч �##�га байна. Хүнийг хувьцаа эзэмшсэнээр нь оролдож 2 таван толгойгоо бүрэн нураачихуузай. Харин хулгайг олох хамгийн арга бол ГААЛИАР ХООСОН НЭВТЭРСЭН МАШИНУУД ЯМАР КОМПАНИЙН МАШИНУУД БАЙНА.АЛЬ 5 ТОЛГОЙГООС АЧИЛТ ХИЙГДСЭН МАШИНУУД БАЙНА . ХЭДЭН ОН , САР , ӨДӨРТ ГАРСАН БАЙНА БЭ ГЭЭД ХӨӨВӨЛ МАШ ХУРДАН ОЛОХ АРГА БАЙГАА ЮМ.Худлаа энэ тэр гэсээр байт�##� нөгөө баримтууд нь �##�га болчихно шүү.
Үгүй шүү бид мартаагүй 80 тэрбумын хэрэг өөрийн чинь нэр устай сэрүүлэг сонин дээр гарсан харин 20 тэрбумыг төллөө гэснээс хойш үлдсэн 60 тэрбумын тухай сураг �##�дарсан шүү энэ бараг нүүрсний хулгайн эхлэл байх гэж бодож байна сэрүүлэг сонин гарч байсан үё одоо архивт байдаг болуу үгүй юу мэдэхгүй байна
Дорлигжавт мөнгө өгөөд арг�##�сан шигээ юм бодож сууна уу олон хавар нэгэндээ гэж
Bitgii huts shorondoo or bid nuursnii m7nguu avii
Хэдэн их наядаар хулгай шаачаад яаж ичихгүй төрийн ордоноос ингээд яриад сууж байдаг байна хууль шүүхийн байгууллагад итгэх итгэл үнэн �##�га аа
Одоо яар�##�тай энэ их олон их наядуудын хөрөнгий нь хураагаад шоронд нь хийгээд ялыг нь өгөх хэрэгтэй мөнхрөх юм шиг новшийн шун�##�ын тип гишүүн ухаантай юмнаас нь түдгэлзүүлээчэээ АТГ ямар удаан ажилладаг юм бэ
Нүүрсчдийн хулгайн босс АЖНАЙ БАТЭРДЭНЭ. Төмөрчдийн хулгайн босс ДЭЛГЭРСАЙХАН. За тэгээд �##�т мөнгө нефт... гээд цаашаа хөвөрнө дөө Монгол улсын бүх с�##�бар нэгжид хулгайчид үүрэлжээ Нийгмийн даатг�##� Эрүүл мэнд гээд байхгүй с�##�бар байхгүй
Угаасаа энэ төрд гарах гэж үхэн хатан зүтгэдэг новшнууд чинь бүгд яаж баяжих вэ, яаж хуулийн цоорхойг ашиглах вэ л гэж гарч бга шүү дээ!!!
Ямарч гэсэн Ажнай цолт Бат эрдэнэ гуай бултах аргагүй болжээ.Гишгэх газаргүй болдог болуу яадаг более.
Энэ нөхөр бол нүүрсний хулгайч юм байна Энэнөхрийн эрхийг түдгэлзүүлж баривчлаж., ш�##�гах хэрэгтэй Энэ хэн бэ Эх орны баялагаар хагартлаа баяжсан Хулгайч байна Энэ нөхөр Шүүх,Прокурорынхонтой холблотой худ�##�даад авсан биз Энэ нөхрийн тухай Дугар гэсэн байхаа Өмнө говь аймгийн хүн яриад байсан Аль эрт Хулгайгаа хиыж эхэлсэн Хулгайч баына лээ дээ Нүүрсний хулгайчдын загламайлсан Эцэг юм бишүү
Энэ хулгайч шүүхийн ерөнхий зөвлөлийг атгасан шүүхийн ерөнхий зөвлөлд хэн хэн бдагийг мэднэ ш дэ ард түмний мөрдлөг явуулаад утсыг нь чагна�##� хэн хэнтэй уулзаж бгааг нь тогтоочих амархан ш дээ
Энэ ажнай өргөмжлөлт нөхөр нүүрсний буянд үрээ танихгүй өнөр үрээ байдсаа ялгахгүй баян болсон бна эх орны баялгаас туусан хөрөнгөө өг өгөхгүй бол ард олон чамайг хөрсөн дээр чин гахай нүцгэн нохой явган буулгана шүү
Шорон хүлээж бна бүх хөрөнгий нь хураа хүүхэд шигээ авгайтай энэ нөгөө Срёлын төв өргөөний захир�##� бсан Байг�##�маагийн ганц охинтой суусан өвгөн ш дэ аймаар хулгайч юм яасан цадаж ханадаггүй хулнайч гэхээрээ ийм бдаг бна ааа баян царайла�##� бсан чинь монгол улсаас минь хулгай хийж баяжиж бжээ
до гийн хэрэгсэхгүй болгосон бүх хэргийг сэргээе
Үгүй дээ та нар өндөр молекулт углеводородный гинжин хэлхээ буцлахаас нааш тасардаггүй юм.Яг энэ хэлхээг дурдая: "Ажнай"-н арын аса�##�ттай танкууд эгнээд зогсож байгаа 1-рт Багабандь /Ц.Б�##�доржийн үеэс эхлэлтэй/С.Баяр,Ц.Элбэгдорж,Д.Дорлигжав,С.Баярцогт,Сү.Батболд,У.Хүрэлсүх гээд цааш нь бичих үү яахав.Аан ?
Энэ цайрсан хулгайч гишүүн нэрээр өдөр хоногийг аргацааж амьдарч байх шив. Хур�##�даа суудаг юмуу. Энэ тэнд тэнгэрийн амьтан аятай зуга�##�аад л явдаг гэлүү
Чоно борооноор гэж дээшээ санаархсан бүлэг энд тэнд гэтэж бна . Ард түмэн бурууг хэрхэвч дээш нь гаргаж болохгүй. Дараагийн бүлэг луйварчид гарч ирнэ. ЗГ-г тараахгүйгээр бүх хулгайчидыг баримаар бна. ЗГ дотроо ард түмнээс шинэчлэлт хий УИХ-г татах хэрэгтэй. Ерөнхийлөгч татан буугд. ЗГ-с одоогийн АТГ хууль шүүхийн бүрэлдэхүүнийг татан буулгаж шинээр томилмоор бна. Одоо бгаа АТГ хууль шүүх прокрорынхоныг ш�##�гуулая
олон толгойтой байхаар хүчтэй зг тай баймаар юм, уих бол хууль тогтоох л байгууллага шүү дээ,ерөнхийлөгч ч дээ манайд тийм чух�##� уу
хятад төмс царайлсан хулгайч жангаа идээ
Үүнийг нэг их сүртэй мөрдөөд ш�##�гаж илрүүллээ гэж яриад хэрэггүй дээ. Өмнөговийн дурын нэг эмгэн өвгөн үүнийг чинь мэдэж байгаа.
Тавантолгой ХХК-ийн 49 хувийг "Таван толгой транс” компани эзэмшдэг. "Таван толгой транс” компаний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь “Ажнай корпораци” юм. “Ажнай корпораци” ХХК-г үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ гишүүн юм. Үлдсэн 51 хувийг орон нутаг эзэмшдэг гэдэг боловч түүн дотор Ажнай корпораци 19,7 хувийг шууд эзэмшдэг. Тэгэхээр Д.Бат-Эрдэнэ шууд болон дам байдлаар 49+19,7 буюу 68,7 хувийг бүрэн эзэмшиж байна гэсэн үг. Мундаг байна шүү. Яг үнэндээ орон нутгийн жижиг таван толгой гэж ярих нь утгаа бүрэн �##�дсэн байна гэсэн үг биз
Олон хавар нэгэндээ гэж. Найгүй хулгайч юмаа
268.3 мянган тонн нүүрс. 268.3 тонн нүүрс чинь 3 машин
Өмнөговийн Дархлагдсан хулгайч нар Нүүрсний их наядтангууд шүү Д Батэрдэнэ Б Бадраа Б Эрдэнэ-очир Сэддорж бас дээр нь МАН аас Эрхэс грүппийн Х Мандахбаяр Өмнөговийн бүх бүтээн байгуул�##�тын Тендер Б Бадраагаар дамжидаг эдгээр этгээдүүд асар их үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн мөнгөжисөн улс шүү дээ Өмнөговийн дарга нар яг нүүрсний голомт дээр байгаа улс хамгийн ихээр хамаар�##�тай улс шүү бүгдийг ш�##�гаад хөрөнгийг нь хураа хорь өнөөдөр Өмнөговийн эгэл ард ядуу гуйлгачин байхгүй байсан юм үнэндээ бол Өмнөговийхон баян л гэдэг харамс�##�тай нь тийм биш ээ Та нар аймаг орон нутгийн захын айлаар ороход л илчилээд өгнө Бас 2002010 оны үед байхаа уурхайн даргаар нутгийнханий хэлдгээр хар Х Түмэнбаяр асар их баяжисан этгээд аймгийн төвд Хан уул бууд�##� түүний өргөтгөл Нүүрсний мөнгөөр боссон барилга шүү дээ
Сэддорж бол удам угсаа муутай урд зүгээс гүйж ирсэн . Өлөн ховдог зан бол яс маханд нь шингэсэг зан .
Араггүй төрөлхийн агуу шандастай ажнай луйварчин хогийн новш
Мядагбадамаа ман тай хийсэн гэрээ чинь хэдэн саяынх юм бэ
Монгол төрийн удирдлагууд өөрсөдөө нүүрсний
Хулгайтай гүн холбоотой үгүй бол удаа дараа
Зөрчил гарч мэдэгдээд байхад яагаад дарагдуулаад байсан байх вэ анх мэдэгдэж байхад нь арга хэмжээ авч байсан болюү гэж ийм
Хэмжээнд очтолоо даамжрах вэ эхнээс нь эхлээд
Дахин бүгдыг нь ш�##�ган мухарлах буруутай бүх
Хүнд хариуцлага тооцохгүй бол хулгайчуудыг урамшуулсан болж дараагийн ээлж нь хоолондоо
Орохоо хүлээгээд байж байна гэхэд өрөөсгөл ойлголт болохгүй ЁрөнхийлөгчХүрэлсүх юу
Хийж байна вэ