Д.Амарбаясгалан: Таван гишүүний нэрийг намаас зарлаагүй, бид ч гайхаж байна

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 гишүүний нэрийг зарласан билээ. Дээрх 17 нэрсийн 10 нь МАН-ын харьяа бүхий гишүүн байсан юм. Тэгвэл өнөөдөр нэр дурдагдсан таван гишүүн АТГ-аас энэ талаар тодруулна хэмээн хэвлэлийн хурал зарласан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Намаас нэр өгсөн гэж хардаж байна. Гишүүний эрхээсээ түдгэлзээд ч хамаагүй шалгуулж болно" гэсэн юм.
Нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийн нэрстэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас энэ талаар тодруулахад "Намаас нэр зарлах боломжгүй. Намд нөлөөтэй, нөлөөгүй гэх асуудал байхгүй" гэдгийг онцоллоо.
Тэрбээр "Яагаад таван хүний нэр зарлагдах болов гэдэгт бид ч гайхаж байна. АТГ-аас нэр зарласан. Тодорхой сэжүүр байгаа болохоор зарласан хэмээн бодож байгаа" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдэд ч хэлж байсан. Хариуцлага тооцуулах талаар дүрмийн заалтууд намд бий. Гагцхүү шүүхээр гэм буруутайг нь тогтоох ёстой. Хөгжлийн банкийг тойрсон зээлийн асуудалтай холбоотой хэсэг шүүхэд шилжинэ гэж сонссон. Шүүхийн шийдвэрийн дараа тэдгээр хүмүүст хариуцлага тооцох эсэхийг ярина" гэсэн юм.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах тайлбарыг өглөө.
-Шалгаж байх хугацаанд намаас, бүлгээс түдгэлзүүлэх үү?
-Бид дүрмийн заалтаа хэрэгжүүлнэ. Энэ заалт хүн бүрд ижил үйлчилнэ. Шалгаж байх хугацаанд түдгэлзүүлнэ гэх заалт байхгүй. Шүүхээр гэм буруутайн тогтоогдвол намаас гарсанд тооцож, цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
-Хэдэн хүний нэрсийг ил зарлаж, цаана нь олон хүн нуугдаж үлдэх вий гэх хардлага байна л даа?
-МАН-ын ерөнхий хороо гурван удаа хуралдсан. Улмаар холбогдох этгээдүүдээс бүгдээс нь тайлбар авсан. Товчхондоо шүүхээс ямар шийдвэр гаргаснаас хамаарч улс төрийн хариуцлагыг хүлээлгэнэ.
-Нэрийг нь зарласан таван гишүүн улс төрийн хамааралтай үйлдэл хэмээн хэлсэн шүү дээ. Үүнд та тайлбар өгөхгүй юүе
-Нам бүү хэл Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ч нэр зарлах асуудалд оролцох боломжгүй. Хуулийн байгууллага бие дааж ажиллах ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс тооцох боломжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд юу гээд байгаа юм. МАНы гишvvн хулгай хийгээгvй АТГ гvжирдэж нэрсийг нь гаргаж егсен гээд байгаа юм уу
НЯМБААТАР АН ын хэдийн нэрийг ил зарлаад байгаа биз дээ.Аль нүүрээрээ ингэж мэдээлэл өгдөг байнаа.
энэ өөрөө бас НОтой харанхуй царайлчихаад
Та нар зарлаагүй хэн зарласан юм. Өшиглөнө гэснээ товлон �######�уулах ажиллагаа бишүү аймаг орон нутаг шат шатандаа намаа удирдаж байгаа хүмүүс өөрсдийн тойрон хүрээлэгчдээ мэдлэг боловсрол хамаарахгүй хэн тойрч д�##�дагнаж өөрсдийг чинь хамга�##�ж чадна тэднийг тэтгэж �##�бан туша�##� өгч төрийн ажлын нэр хүндийг унагаж чадваргүй зөвхөн ажлын 8 цагаа л дуусахыг хүлээж суудаг ялангуяа /амбиц хөөсөн з�##�уучууд/ нь бүгдэд ил байгаа. Дээрээ жинхэнэ хулгайчаа нууж чимээ багатай эсвэл эсрэг үг хэлдэг гэсэн бүхнийг өшиглөдгөө болиорой. Эцэстээ та нарыг намын гишүүд, дэмжигчид чинь дургүйцэж итгэл �##�даж байгааг юу гэх үү.
ЯАНАА ЯАНА ӨНДӨГ МЭТ ӨӨГҮЙ ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЖ ЯВАА САЙХАН ГИШҮҮДИЙН МИНЬ АРИУН САЙХАН НЭР ТӨРИЙГ АЛААД ХАЯЧЛАА.ХУЛГАЙ ХИЙХ НЬ БАЙТУГАЙ ХУДЛАА Ч ХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ АРИУХАН САЙХАН ХҮМҮҮС МИНУ ХЭЛМЭГДЧИХЛЭЭ БЫСДА ГЭЖ ЗАРГАЛД ТАЛБАЙН ЖАГСААЛД НЭГДЭЦГЭЭ ХАЙРАН САЙХАН ГИШҮҮД МИНЬ
энэ нөхдүүд чулуу хөөлгөөд ,жагса�##� намжаах гэсэн з�##�ьт арга юм уу даа,
Энэ хулгайч өөрөө нүүрсчин ...хэзээ ч үнэнээ хэлэхгүй өөрөө 5 хүний нэр өгсөн дөө энэниы л хийж байгаа ажил
Амарбаясг�##�ан бол нүүрсчидын том хамтрагч бөгөөд одоо яаж мултрах аргаа хайгаад сандаргаад л гүйгээд байна даа
Duugui mongol oron turiin sentiigees z##laach bertegchid min ydarsan ard tumen nudtei shuu..z##l
Z##ltsgaa buzar huvalznuud
Byyr yneer doromjilj bnaa bidniig. Ene khyn uuriiguu mundag strategych gdg gsn. Ene bykh zavaan umiig zokhion baiguuldag um shig bgaa um. Gensek gj iim umiig khiideg khyniig kheldeggyi baikh shyy.
Эд нарт нэр төр огт хамаагүй болжээ, ичих нүүр ч �##�га. Албан туша�##�тайгаа үхэн хатан зуур�##�дсаар л. Албан туша�##� бол бүх юмны бат�##�гаа юм байна.
joomoo a##a geed geree shataadag namiinhan bygd hudal huurmaguud
Чи ч гэсэн но той. ЖДҮ г санаж байна уу. Өөр асууд�##� гарч ирж болзошгүй. Гэлбэлзээд бэмбэгнээд байна даа. Танай намыг Монголын авилгачдын нам татан буулгах ёстой. Даргаа