УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Амарсайхан: Монголбанкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.12.15/ Монголбанкны Ерөхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах, хуулийн дагуу шалгах хэрэгтэй хэмээлээ.

Тэрбээр "Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа. Мэдээж УИХ-аас томилогддог. Үндсэн чиг үүрэг нь Монгол мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, инфляц, ханшийг барих. Гэтэл Монголбанк нь арилжааны банкнуудын төлөөлөл болсон. Ченжийн үүрэг гүйцэтгэх болсон" гэв.

Мөн "Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Ипотекийн зээлийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан ч ажил нь удаашралтай байгаа.

Сангийн болон Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, ШӨХТГ-ын гээд нийт 10 гаруй албан тушаалтын гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт гарсан" гэв.

Тус ажлын хэсгээс

Нэгдүгээрт, ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох

Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгох

Гуравдугаарт, зээлийн эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд, банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэх дүгнэлтүүдийг гаргажээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Банкнаас нэг хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд найман хувиар олгодог. Ипотекийн корпорац 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусар ашиглан зарцуулсан байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажилаа хииж чадахгүй бол огцруулаад др нь хариуцлага тооцоод өгөлдөө

Зочин
Зочин

Үнэхээр тийм бол ажлын гүйцэтгэлийн үнэлгээ явуулаад тэнцэхгүй бол ажлаас нь чөлөөлөөчээ. Монголоор дүүрэн боловсролтой з�##�уус нийл байна

Зочин
Зочин

Нотлох баримттай нь гаргаж ирээд учрыг нь олоочээ

зочин
зочин

ажилаа хийж чадахгүй байнга л асууд�##�д орж байдаг хулгайчийг хурдан �######�уулаад өгөөсэй

Зочин
Зочин

НОВШ МИНЬ ЧИ Ч БАС ЦЭВЭРХЭН АМЬТАН БИШ ШҮҮ,,,,, НОВШОО......ЛАЛРАА....ЗАЙСАНГИЙН УУЛ ЭВДЭЖ БАРИЛГА БАРЬСАН ЧИНИЙ АХ ОТГОНБАЯР. БАС ЧИ ОРНО УЛААН АВИЛГАЧИД ДЭЭРЭМЧИД ШҮҮ

зөнч
зөнч

ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөх нь эрүүл үзэгдэл.Одоо ипотэкийн зээлийн хүү 6хувь байгаа. Гэтэл өмнө нь ийм зээл авсан хүмүүс одоо 8 хувийн хүү төлж байгаа нь иргэдээ ялгаварласан үйл .Хүний эрхийн комис гэж лойсон газар байна аа дүлий дүмбэ. Лхагвасүрэн асууд�##� шийдэж чадахгүй тээнэгэлзэж ,эргэлзээд байгаа бол чаддагт нь ажлаа өг.

Зочин ЛХАМ
Зочин ЛХАМ

AМАРСАЙХАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. 8 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 6 БОЛГОХ. УРЬДЧИЛГАА 20 ХУВЬ БОЛГОХ ГЭДГИЙГ ДЭМЖИЖ Б.А.

irgen
irgen

Zasgiin gazar ni ehleed ajlaa hiigeed, hulgain munguu tuvluruuleed , ternii daraa mungunii bodlogooroo shiidmeer yum . Zaisan tolgoin hulgaich huulia unsh

Холбоотой мэдээ

Back to top button