“Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгийг хүргэнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн О.Итгэл, Б.Анхбаатар, Б.Даваасүрэн, Б.Билгүүн, З.Булган, Э.Буд-Эрдэнэ нарын Монголын уран бүтээлчид нэгдэн “Про” театр байгуулжээ. Тус театрынхан өнгөрсөн Шинэ жилийн баяраар “Гайхамшигт puppet show” тоглолтыг хүүхэд, багачуудад хүргэсэн. Тэгвэл тун удахгүй Францын их зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” жүжгээр үзэгчидтэй “уулзах”-аар болсон байна.
Ташрамд дурдахад, “Инээмтгий хүн” романы үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөх бөгөөд лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлдэг. Тэрбээр юу ч мэдэхгүй нялхдаа муу хүмүүсийн гарт орж, үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлдэг ба гунигт Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог. Гуинплений багадаа олж, амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болон, тэд бие биедээ дурладаг. Үзэшгүй муухай зэрэмдэг Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар нэгэндээ яг тохирсон хос.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.