НИЙГЭМ
"Хөгжлийн банкны" гэх хэргийн шүүх хуралдаанд сэтгүүлчид ажиглагчаар оролцоно
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох "Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан маргааш болох билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт хэргийн оролцогчид багтахуйц танхим болох нийслэийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах юм.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу авч хэрэгжүүлж байна.
Танхимын гадна дэлгэц байршуулан шүүх хуралдааныг дамжуулахын зэрэгцээ хуралдаанд сэтгүүлчдийг ажиглагчаар суух боломжийг хангах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ ТАМИНЭЭ ГОЛ ХУЛГАЙЧ НАР НЬ ОРОХ ЮМ УУ? ЭНЭ ХЭРЭГТ БИЕЧЛЭН ОРОЙЛОН ОРОЛЦСОН ТОМ ТҮШМЭЛҮҮД НЬ ОРОХ УУ? ХУДЛАА ЗҮГЭЭР ЖИЖИГ ГАРУУДДАА ҮГ ЗААГААД ОРУУЛЖ БАЙГААДАА ЗУУНЫ ШИЛДЭГ ХУЛГАЙ ГЭЖ....
ТҮҮХ ДАВТАГДАХ ГЭЖ БНА
Олон банк идсэн Хүрэлсүх наана чинь орох уу?
14-ийн хэрэг гэж их дуулиантай юм болсон дуулддаг,
84- ийн хэрэг гэж нэг юм ч эхэллээ шүү !