УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Гаднын банкнуудыг Монголд орж ирэхийг урьсан

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д албан ёсны айлчлалтай явсан тул Засгийн газар ээлжит хуралдаанаа хийгээгүй билээ. Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2023.02.20/ ээлжит бусаар хуралдаж таван асуудлыг хэлэлцсэнийг холбогдох сайд нар танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Хоёр асуудлыг танилцуулъя. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын талаар товч мэдээлэл өгье. Албан ёсны айлчлал үеүдээр өмнө нь дандаа зээлийн асуудал яригддаг байсан. Энэ удаад зээл биш гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэд хэдэн уулзалт хийлээ. Томоохон компанийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын боломжуудыг талаар ярилцсан.

Үндэсний статистикийн газраас 2022 оны тоонуудыг эцэслэн гаргасан. ҮСХ-ны гаргасан тоон мэдээллээр эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрээд байна. 2020 онд -6.4 байсан. Өнгөрсөн гурван жилийн хүндрэлүүдийг бид 2022 онд эцэслэн давж гарч чаджээ гэж хэлмээр байна. Монгол Улсын эдийн засаг 52.9 их наяд төгрөгт хүрчээ.

Эдийн засаг тогтворжиж байна. 2023 онд эдийн засагт хэд хэдэн эерэг үзэгдэл гарна. Экспортын гол бүтээгдэхүүн болох зэс нүүрсний үнэ өндөр байна, алтны үнэ ч бас. Сар орчмын дараа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тэгэхээр 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оныхоос илүү байна гэж тооцож байна

Засгийн газрын хуралдаанаар наадмын үеэр долдугаар сарын 14, 15 нд Монгол Улс эдийн засгийн форум хийхээр товлолоо.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Угаасан ноолуурыг гаргахын хориглосон гэх мэдээлэлд тодорхой хариулт өгөөч?

-2013 оны наймдугаар сард Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн, Х.Баттулгыг сайд байхад арьс ширийг экспортоор гаргахыг хориглосон. Ингээд түүхий эд хог болж хаягдаж, үнэ буурсан. Самнасан ноолуурыг гаргах хэвээрээ. Үүнийг өөрчилсөн, хориглосон зүйл байхгүй. Угаасан ноолуурыг ч бас. Угаасан ноолуурын экспортоор манай улс жилд 300 гаруй сая доллар буюу 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийж чаддаг.

БНСУ-ын компаниудын сонирхож буй салбар нь уул уурхай, банк санхүү. Гаднын банкийг Монголд орж ирж, үйл ажиллагаа явуулахыг урьж байгаа. Уул уурхайн чиглэлд ялангуяа боловсруулах чиглэлд орж ирэхийг ч урьсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин МИ
Зочин МИ
2 сар 20, 2023 12:01

м�##� чи визгүй зорчиж з�##�уусыг эх орноосоо �######�ж яв гэсэн бодлогоор ийм зүйл яриа биздээ. түүний оронд ганц сайн технологитой эмнэлэгт шууд хөрөнгө оруулах асууд�##� ярих сэтгэхүй чамд �##�га уу муу хотгор шанагын нүүрсний хулгайч Хүрэлбаатараа. эдийн засаг 54 их наяд хүрлээ гээд чи л идэж уух чинь нэмэгдээ биздээ. ард олны амьдр�##� сайжирсан нь хаана байна. нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж буй бол чи тэнэг л байна.

Зочин
Зочин
2 сар 20, 2023 13:22

Харин тийм. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгч тэтгэврийн хөгшдийн мөнгийг нэмж өгч чадахгүй бол эдийн засаг хүндрэлээс гарлаа гээд яах ч юм. Энэ хүн намайг сайд болсноос хойш гэж дандаа өөрийгээ магтана. Унасан юм босох нэг өдөр байдаг. Тэр нь таараа биз

Зочин
Зочин
2 сар 20, 2023 12:50

Сү.Батболд та 2 яаж зүгээр байв гэж...урьдчилгаа нэхээд л нөгөөдүүл нь нутаг буцна .Олон жил иймэрхүү дүр зургаар явагдсан

Зочин
Зочин
2 сар 20, 2023 14:55

Зайл муу хулгайч

Зочин
Зочин
2 сар 21, 2023 08:34

Хүрэлбаатараа хотгор шанаганы уурхайг зарсан олон зуун мянган доллараа ул�####�а өгвөл яасийн. Хүүхэд ядууст тарааж өгвөл олон хүнд буян болно доо.

зочин
зочин
2 сар 23, 2023 12:20

Энэ өлөн �######�ж үхэж д�##�д ороосой сү-тэйгээ цуг эилэгт шүүгдэж тамд унаасай

Холбоотой мэдээ

Back to top button