УРЛАГЭнтертайнмент

"Нарны домог"-ийн дахин толилуулна

Алунгоо эхийн домогт сургаалиас сэдэвлэн бүтээсэн Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох "Нарны домог" бүжгэн жүжиг 1988 онд "мэндэлж" байв. Тэгвэл энэ жил уг бүжгэн жүжгийн 35 жилийн ой тохиолдуулан ирэх гуравдугаар сарын 17-19-нд үзэгчдэд дахин толилуулах болжээ. Эл бүжгэн жүжиг нь Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт бүтсэн уран бүтээл юм. "Нарны домог" бүжгэн жүжгийн 35 жилийн ойгоор Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монголын шилдэг бүжигчид хамтдаа чуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button