НИЙГЭМНийгэм мэдээ

“УБТЗ” ХНН: Оросын талын орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудал огт болоогүй

 Саяхан хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ-ын зарим орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гарсан. 

Тэгвэл энэ асуудлаар “УБТЗ” ХНН-ээс дараахь мэдэгдлийг гаргажээ.

Цагдаагийн байгууллагын илрүүлсэн 7,3 тэрбум төгрөгийн хэрэгт шалгагдаж байгаа С.Батдөлийн гэх хэрэгт УБТЗ-ын зарим удирдлага холбоотой мэтээрсанаатайгаар гүтгэн харлуулах оролдлого хэрээс хэтэрлээ. Үүний нэг жишээ бол isee.mn сайт болон TV8телевизээр УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан замын орлогч дарга С.Я. Усольцева, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар нарыг С.Батдөлийн гэх хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн мэтээр ор үндэслэлгүй гүтгэн мэдээлсэн явдал юм.

​Саяхан хуралдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг өөр ажилд шилжихболсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс бус С.Батдөлийн гэх хэрэгт хамааруулж хариуцлага тооцсон зүйл огт болоогүйг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн С.Батдөлийн гэх хэрэгт нэр холбогдуулж бичсэн оросын талын нэр бүхий орлогч дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн асуудал огт болоогүй бөгөөд эдгээр хүмүүсөнөөдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа болно. 

​Мэдээллийн бодит үнэн эсэхийг сайтар нягталж  байж нийтэлж нэвтрүүлэх үүргээ дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд умартаж, байгууллага, хувь хүний нэр төрд санаатайгаар халдаж байгаа үйлдэлдээ уучлал хүсч, яаралтай залруулга хийхийг албан ёсоор шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button