Х.Нямбаатар: Прокурорын байгууллагаас зөвшөөрөл ирвэл хил гарсан этгээдүүдийн гадаад паспортыг түдгэлзүүлнэ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр "Шувуу" ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Үүнд, иргэн Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нар юм. Яллагдагчаар татахаас өмнө гарсан тул оргон зайлсан хэмээн үзэж болохгүй. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Ингээд тооцвол 92 хүнийг авч ирэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна.
Хоёрдугаарт, өнөөдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж байгаа. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх бичгийг УЕП-д хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх чиглэлийн албан бичгийг манайд ирүүлэх ёстой. ХЗДХ-ийн сайд дур мэдэн эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй бөгөөд мөрдөгчийн саналаар түдгэлзүүлэх гэж байна.
Мөн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх эрхэтй байдаг. Тиймээс харилцан туслалцах санал тавина" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан хоолны нэр хэлваааа
Хулгайч нүүрлэсэн засагт ХУУЛИЙНХАН ХААН болдог .Маргарет Тетчер
Эргүү м�##�аа үндсэн хуулиа зөрчих гээд бна
Ч�##�чсаар байх хооронд чинь хулгайч нар юм чинь аргаа олчино мессеж өгөхөө боль хуулийн хүн гэхэд дэндүү мулгуу нөхөр бна