"Номгон-8 ба 9" цооногоос нийлүүлсэн хийн олборлолт анх удаа 200 мянган стандарт шоо футад хүрчээ

Монгол дахь нүүрсний метан хийн хайгуулын төсөл эрчимтэй үргэлжилж буй. Тэгвэл "Elixir Energy" компани Номгоны IX давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд өдөр бүр 200 мянган шоо фут хийн зарцуулалт хийх туршилтын төслийг хэрэгжүүлээд буй. Тус компанийн зүгээс энэ нь төслийн ажлыг шинэ түвшинд аваачсан гэдгийг онцолжээ.
Манай улсын байгалийн баялаг ихтэй Өмнөговийн сав газарт өргөтгөсөн туршилтын үйлдвэрлэлийн төслийг 100 гаруй хоног амжилттай хэрэгжүүлсэн талаар тус компани дурдсан юм.
Энэ долоо хоногт "Номгон-8 ба 9" цооногоос нийлүүлсэн хийн олборлолт анх удаагаа өдөрт 200 мянган стандарт шоо футад хүрсэн гэдгийг тэд мэдээлжээ.
"Elixir" компанийн гүйцэтгэх захирал Нейл Янг хэлэхдээ "Манай Номгон туршилтын төсөл нь энгийн бөгөөд гүехэн босоо цооногоос маш сайн урсгалтай бараа нийлүүлсээр байна. Ирэх долоо хоногт туршилтыг үргэлжлүүлэх бөгөөд эцсийн шатандаа бид нэмэлт шинэчлэлтүүдийг хийх болно" гэв.
Сонирхолтой нь, Номгон-9 цооног нь 150 мянган стандарт шоо фут буюу нийт дүнгийн 75 хувийг давсан байна. Энэ нь сарын өмнө хүрсэн 100 мянган стандарт шоо фут амжилтыг давж буй.

"Elixir" нь үндсэндээ нүүрсний давхаргын метан хэлбэрийн байгалийн хий рүү чиглэсэн хайгуул, үнэлгээний хөтөлбөрт чиглэж ажилладаг. Тус компани нь Монгол-Хятадын хилийн чанх хойд талд байрлах Номгон CBM PSC-ыг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд 30 мянган ам.дөрвөлжин /м.кв/ талбайг хамардаг билээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнд хий нийлүүлж байгаа юм бэ? Би авч болох уу? Ямар ханштай юм?
Ийм их хий гарч байгаан бол гэр хорооллыг маш хурдан хийн хэрэглээнд шилжүүлмээр юм байна. Тэгвэл хорт утаанаасаа хурдан с�##�на..
Манайх өөрөө хий олдворлоод эхлэж байгаа үм чинь Оросын хийн хоолойг нутаг дээгүүрээ дамжуулж өрсөлдөгчөө тэжээх шаардлага бгаа үм уу Бас л жёнко оросын нүүрэ ний экс портыг яааж дэмжлээ тэрэн шиг үм блолох вийдээ
Шууд савлаад хотод маш хямд үнээр нийлүүлэх хэрэгтэй, ирэх өвөл утаанаас с�##�цгаая. Бусад компаниуд ч газ х�##�аагуурын технологи нутагшуулчих. Ингэвэл ямар гоё вэ
Босоо хөхүүд очоод нутгийнхантай хамт шантаажлаад зогсоогоод эвдээд байсан хий олборлох хайгуул хаана байсан вэ?