Танд хэрэгтэй

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна

2023 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 Салхи 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 11, 12-нд говь талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаарна.

Э.Ганбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button