УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баримт: ЗГ-ын Авто баазын дарга Г.Чинзориг албаны машин хувьдаа ашиглаж, мөнгө шамшигдуулжээ

Засгийн газрын авто бааз УТҮГ энэ онд 88 дахь жилтэйгээ золгож буй. Тэдний хувьд төрийн үйлчилгээний ажлыг тасралтгүй, найдвартай, түргэн шуурхай хүргэх чиг үүрэгтэй байгууллага юм. Сүүлийн үед тус байгууллага хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна халаа сэлгээ ч чамгүй явуулж байгаа. Өчигдөрхөн гэхэд л 30 гаруй жил ажилласан жолоочоо ажлаас нь халсан гэх мэдээлэл байна.

Уг байгууллагад өрнөж буй гол асуудал нь жолоочид дарга удирдлагынхаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан явдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх гэсний улмаас ийнхүү ажилгүй болж буй. Тэр дундаа авто баазын захирлын албыг хашиж буй Г.Чинзориг дээрх асуудлуудтай холбоотой гэх асуудлыг хөндөж эхэлсэн сурагтай.

-Ерөнхий сайдтай нэг нутгийнх бөгөөд түүний дотны хүн гэгддэг байна-

Г.Чинзоригийн хувьд: Одоогийн албан тушаалаа 2020 оны наймдугаар сард авсан буюу ковидын хуулийг баталсны дараагаар томилогдсон байна. Түүнийг эл байгууллагыг удирдсанаас хойш ашиг сонирхлын зөрчил гаргах, ажилчидтайгаа зүй бусаар харьцах, мөнгө завших, байгууллагын машиныг сольж унах зэрэг үйлдлүүд гаргасан гэгдэж буй юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус байгууллагад Хэнтий аймгийнхан ажилд орох нь олширчээ. Учир нь авто баазын дарга Г.Чинзориг нь тус аймгийнх гэгдэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотны хүн хэмээн ярьж явдаг гэх.

Эл үгийн халхавчаар төрийн үйлчилгээний үйл ажиллагааг өөрийн дураар явуулж, улсын хөрөнгийг хувьдаа ашиглаж, мэргэжлийн ур чадвар бүхий жолоочдыг үзэмжээрээ сэлгэн, хамаарал бүхий этгээдүүдээ ажилд авах зэрэг асуудлууд гаргаж байж болзошгүй тухай мэдээллүүд байна.

-ЗГХЭГ-аас Г.Чинзоригийг хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзжээ-

Нэн түрүүнд Г.Чинзоригтой холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд жолооч нарынх нь төлөөлөл хүсэлт хүргүүлжээ.

Улмаар хүсэлтийн дагуу Төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн байна. 19 хуудас бүхий шалгалтын тайлантай танилцсаны үр дүнд ЗГХЭГ-аас Засгийн газрын авто бааз УТҮГ-ын удирдлага хууль тогтоомж зөрчсөн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг үйлдэлд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх албан бичгийг ТӨБЗГ-т гуравдугаар сарын 15-нд өгчээ.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх асуудалтай холбоотойгоор хуулийн дагуу арга хэмжээ аваагүй бөгөөд Г.Чинзориг ажилчдаа ар араас нь халсаар байгаа аж.

-Албан тушаалаа урвуулан ашигласан баримтууд-

Г.Чинзоригийг хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьсан гэх хэд хэдэн баримт бий.

БАРИМТ1: Автомашинуудыг хувьдаа ашигласан

Засгийн газрын тогтоолоор хурааж, татан төвлөрүүлсэн, туулах чадвар сайтай, он залуу, үзэмжтэй том оврын машинуудыг өөрийн хэрэгцээнд сэлгэж хэрэглэдэг байжээ.

Эдгээр машинуудыг хувьдаа ашиглаж байгаад ямарваа нэгэн төрийн өмчийн тогтоолгүйгээр орон нутаг руу, тэр дундаа Хэнтий аймаг руу машин шилжүүлсэн аж. Энэ нь ч хуулийн дагуу нотлогдсон бөгөөд үүний төлөө дөрвөн сая төгрөгөөр торгуулсан аж.

БАРИМТ2: Томилолтын зардал

Тус байгууллагын жолоочдод 2022 оны аравдугаар сарын 21 хүртэл томилолтын зардал хэмээн 28500 төгрөгийг тооцон олгосоор байв. Ингэхдээ байр болон хоолны зардлыг нийлүүлж дээрх мөнгөн дүнг олгодог байна.

Гэвч Сангийн сайдын 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр 120 тоот тушаалаар Албан томилолтын зардлын тарифыг шинэчлэн баталсан байдаг. Уг тушаалд төрийн албан хаагчийн албан томилолтын хоолны зардлыг суманд 24, аймгийн төвд 28, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод 32 мянган төгрөг байхаар тус тус шинэчилсэн. Мөн байрны зардлыг суманд 40, аймгийн төвд 90, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад 110 мянган төгрөг байхаар баталсан байдаг.

Товчхондоо Сангийн сайдын тушаалыг дөрвөн сарын хугацаанд дагаж мөрдөөгүй хэрэг. Хэрэв энэ хэмжээний томилолтын зардлыг жолооч бүрд олгодог хэмээн тайландаа бичсэн бол бодит байдалд дээрх мөнгөний зөрүү хайчсан нь тодорхойгүй гэсэн үг.

БАРИМТ3: Даатгал

2021 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд тус авто баазын 0026 УБЗ, 0126 УБЗ улсын дугаартай автомашинууд нь Өмнөговь аймагт явж байхдаа хүчтэй шороон шуурганд өртсөн байна.

Улмаар автомашины эвдрэл гэмтэл нэрийдлээр даатгалын нөхөн төлбөрт 100 орчим сая төгрөгийг Монгол даатгалаас гаргуулжээ. Ингэхдээ Монгол даатгалд албан бичиг явуулж “Очух” ХХК-ийн данс руу шилжүүлэн авсан бөгөөд үүнийхээ 18 орчим сая төгрөгийг Засгийн газрын авто баазын данс руу хийсэн байна.

No description available.

Уг хоёр автомашины салхины шилийг сольсноос өөрөөр засвар үйлчилгээг хийгээгүй ажээ. “Очух” ХХК нь Засгийн газрын авто баазтай хамаарлын бус байгууллага бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Энхжаргал гэх хүн ажилладаг байна. “Очух” ХХК нь дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

БАРИМТ4: Мөнгө шамшигдуулсныг нуун дарагдуулсан

Тус баазын инженер Л.О нь Ланд круйзер 200 маркийн автомашины мотороос хоёрыг худалдан авсан мэтээр санхүүгийн албанаас мөнгө гаргуулж авсан байна. Угтаа бол хоёр биш нэг мотор худалдан авсан байжээ. Харин нэг моторын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй асуудал үүссэн байна. Уг хэргийг захирал Г.Чинзориг нь мэдсэн ч арга хэмжээ аваагүй аж.

БАРИМТ5. Хувьдаа ашигласан шатахууны өрөө жолоочийнхоо нэр дээр гаргасан

Г.Чинзориг 2022 онд баазад зургаан тонн 700 литр шатахууны өртэй байжээ. Эл өрөө өөрийнхөө жолоочийн нэр дээр өр болгон гаргасан байна.

-Автомашины засварын нэрийн дор их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байх магадлалтай-

Түүнээс гадна хувьдаа улсын хөрөнгөнөөс завшсан ч байж болзошгүй хоёр тохиолдол байгаа юм.

Нэгдүгээрт. Автомашины сэлбэг, засвар үйлчилгээний зардлаас хувьдаа завшсан байж болзошгүй

Засгийн газрын авто бааз УТҮГ-ын автомашины сэлбэг худалдан авалт хариуцан ажилладаг байсан н.Цогтбаяр нь солонгос сэлбэгийг “Сод интернэйшнл” ХХК, япон сэлбэгийг “Ланд хан төгөл” ХХК-аас авч нийлүүлдэг гэх боловч хямд чанаргүй сэлбэгүүд нийлүүлсээр ирсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг Г.Чинзоригийн хадам талын хамаатан гэх. Сэлбэгтэй холбоотой асуудал үүсэх үеэр түүнийг ажлаас нь чөлөөлсөн аж. Түүнчлэн “Ланд хан төгөл” ХХК-ийг Г.Чинзоригийн эхнэрийн хамаарал бүхий компани гэгдэж байна.

Улсын бүртгэлийн мэдээлэлд Ч.Мэргэнбай гэх хүний нэр дээр уг компани бүртгэлтэй байгаа юм. Мөн авто кузов засварын үйл ажиллагаа эрхэлдэг “Буянт-Оч” ХХК-ийн дансаар их хэмжээний мөнгө дамжуулж авдаг байсан гэх. Ингэхдээ засварт ороогүй автомашинуудыг засварт орсон хэмээн тооцон мөнгө шилжүүлдэг байж болзошгүй байна.

Хоёрдугаарт. Баазын малыг хувьдаа авсан байх магадлалтай

Засгийн газрын авто баазын нэр дээр байх малыг Төв аймгийн Баян сумын нутагт малладаг бөгөөд үүнийг Г.Чинзориг өөрийн нутаг болох Хэнтий аймгийн Галшар сумын нутагт шилжүүлэн өөрийн хувийн мал аж ахуйтай нийлүүлсэн байх магадлалтай ажээ.

Ингэхдээ малчных нь цалинг авто баазаас гаргуулах бөгөөд мал маллаж буй гэх нэрийдлээр байгууллагын мөнгөөр өөрийн эзэмшлийн хашаандаа малын хивэг авч, контейнэрт хураалгасан гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Энэ мэтээр тус байгууллагын дотор удирдах албан тушаалтны авлига, албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал үүссэн бөгөөд жолоочдын төлөөлөл АТГ-т үндэслэл бүхий хүсэлтээ өгсөн байна. Одоогоор АТГ-аас хэргийн бүртгэл нээн шалгаж байгаа ажээ. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
3 сар 31, 2023 08:59

Угын хүн муутай шун�##�тай хүн дээ.

Найз нь
Найз нь
3 сар 31, 2023 09:54

Г.Чинзориг бол Говь-Алтайн Жарг�##�ан сумын уугуул хүн дээ. 20 оны сонгуулиар Д.Амарбаясг�##�ангийн да�##�гавраар ГА д Б.ЭнхАмг�##�анийн сонгуулийн штабт ажилласан бөгөөд сонгуулийн дараа ЗГын Авто баазын дарга болоход Амарбаясг�##�ан нөлөөллөж �##�бан туша�##�д очсон түүхтэй хүндээ

Зочин
Зочин
3 сар 31, 2023 10:40

Их худ�##�ч хүн ээ

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:01

Ха ха МАН ын суганы үс �######�ний �##�чуурууд аргагүй гайхаад байх юу байхав. Хулгай луйвар хийх гэж л яваа бус уу

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:16

ugshil man bas neg xulgaich baiha daa

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:18

kobidiin darga narig chuluulsen biz dee

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:20

iim xulgaich nuxduuded xaraalch goedono

АРД
АРД
3 сар 31, 2023 11:23

Бүх шатандаа хулгайчтай болж, новш

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:27

200 garanajilsadtai saixan baaz baisan daa odoo 100 hun bauna uu ugui yu Mongol turiin tuux baisan daa odoogh turd ch hereggui tumehdch nergui baaz bolg dee

Зочин
Зочин
3 сар 31, 2023 11:31

Нэг намын цүнх баригч ирээл идэж өгдөг байна даа н

үнэрч
үнэрч
3 сар 31, 2023 11:39

энэ нөхөр �######�уудаггүй юм уу сайд нараа

xobgh
xobgh
3 сар 31, 2023 11:42

tegeed ter turiin umghiin xoroo ene hunee z##luuldaggui ymuu

Зочин
Зочин
3 сар 31, 2023 12:15

Муу дүртэй нохойн баас

Зочин
Зочин
3 сар 31, 2023 12:51

Өглөө болгон маяктай машинаар хүүхдээ зөөдөг нөхөрдөө бас машиныхаа хойд дугаарыг авчихнаа

Зочин
Зочин
3 сар 31, 2023 12:53

Шударга шударга юм яриад л бдаг энэ мэт хүмүүсээ яаж ч чаддаггүй нь харамс�##�тай.

Зочин
Зочин
3 сар 31, 2023 13:59

Юм үзээгүй муу гуйлгачин гөлөг

Zochin
Zochin
3 сар 31, 2023 14:24

Hulgaich g###g,хулгайч гөлөг

Зочин
Зочин
3 сар 31, 2023 14:31

Багаараа нийлээд л идэж ууж ханадаггүй гөлөгнүүд дээ. Одоо бүр зориудаар төрийн ажилыг таслдуулж дампууруулж хувьчилах санаатай бгаа бөөс дөө энэ Г. Чинзориг

Зочин
Зочин
3 сар 31, 2023 18:31

Энэ хүн Хэнтий аймгийн гар�##�тай хүн биш шүү дээ !
Нүүрсчид л Оюукийг оролдох санаатай чаацгааж бна.
Ерөнхий Сайд та сэрэмжтэй л байшаарай !!!

Зочин
Зочин
3 сар 31, 2023 19:23

Xuuguud yavuulaacheeee,,, shuugiantsi medee

Зочин
Зочин
3 сар 31, 2023 20:50

Төрийн өмчийн дараагаас том хүн дээ наадах чинь өөрөөр хөдөө орон нутагт машин өгдөг нөхөр дөө

Зочин
Зочин
3 сар 31, 2023 20:52

Энэ тэгээд Хэнтийн Г�##�шар гээд л боргоод байсан ш дээ

Зочин
Зочин
3 сар 31, 2023 20:54

Засгийн газрын баазад. Дарга хиигээд л жилийн дотор л Ланд 200 том байр авсан нөхөр дөө

Зочин
Зочин
3 сар 31, 2023 21:35

МИАТ-н дарга ч мөн ялгаагүй. Албөны машиныг эхнэртээ бариулдаг

Зочин
Зочин
3 сар 31, 2023 22:31

Унадаг дугуй унасан шоучин гар л мөн байна төрийн ордны дарга болгон ха�##�га сахиад гуйгаад явж байдаг гар ш дээ

Зочин
Зочин
4 сар 1, 2023 09:24

МАНингийн анхан шатны үзэгдэл. Толгой дара�##�ан ийм

Зочин
Зочин
4 сар 1, 2023 10:17

Сүртэй баримт тэд энээ тэрээ гэж биччээд яаг баримт нь хаана байгаан …

Зочин
Зочин
4 сар 1, 2023 16:19

Shorond ni yavuul hulgaich nariig

Зочин
Зочин
4 сар 1, 2023 16:27

Хулгай луйвар зогсохгүй үргэлжлэхнээ өөрөө ногүй ш�##�гачих хүн үлдэхгүй бололтой

Зочин
Зочин
4 сар 1, 2023 16:29

Ард нь бас л нөгөө ман ын нэг бөөс байхшив а�##�зны торноос ч дор юм болохнээ

Б.Эрдэнэтөгс
Б.Эрдэнэтөгс
4 сар 1, 2023 22:52

Худлаа ярьдаг дээрээс нь хулгай хийнэ.Шун�##� ,нүгэл нь ихэдсэн ЧИНЗОРИГ чамайг хуулийн байгууллагад өгнө дөө .Чи шүүхийг худ�##�даж авч чадахгүй байх шүү.Ажилчдаа боддоггүй,төрийн өмч хулгайлсан чи хүн чанаргүй, сэтгэлгүй байсны төлөө хуулийн харицлага хүлээх болно доо.

зочин
зочин
4 сар 2, 2023 15:39

эдний харья�##��##�тай машинууд хувийн ажлаар их тэнэдэг юм билээ.00-13 УБЭ дугаартай Ланд-200 / ерөнхийлөнчийн зөвлөхөд үйлчилдэг гэсэн / амр�##�тын өдрүүдээр Тэрэлжийн Сац рессортын хойхно т�##�д зуслангийн хашаанд л зогсож байгаа харагддаг.дарга нь авч явдаг юм уу,жолооч нь авч явдаг юм уу бүү мэд.Нөгөө хэмнэлтийн бодлого яасан бэ МАН намынхаан

Зочин
Зочин
4 сар 2, 2023 20:40
Reply to  зочин

Тэр зөвлөх машин бас уннаа!

Зочин
Зочин
4 сар 5, 2023 09:17

Hulgaichaa abaachee manuud

Зочин
Зочин
4 сар 5, 2023 09:20

Төрийн өмчийн хорооны ш�##�г�##�таар илэрсэн маш их зөрчил гарсан шүү тийм боловч арга хэмжээ авдаггүй төрийн ажил нэг иймэрхүү биё биендээ хариуцлага тооцохгүй юм

Зочин
Зочин
4 сар 5, 2023 09:22

Энэ Хэнтий нөхдүүд бүгд худ гарууд

Зочин
Зочин
4 сар 7, 2023 09:08

Энэ Хэнтийн Г�##�шар хүн муутын нэг шүү

зочин
зочин
1 сар 24, 2024 22:48

Хэнтийн хүн муутнуудийн нэг . Маш худ�##�ч ашигч төрийн ажил самраачин

Холбоотой мэдээ

Back to top button