Нийгэм мэдээ

Эмнести Интернэйшнл: Малчдын эрх хамгийн их хөндөгдөж байна

Эмнести Интернэйшнл байгууллагаас 156 орны хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн 2022 оны жил эцсийн тайлан гарсан юм. Уг тайланд эрх чөлөө, байгаль орчны эдийн засаг, нийгэм соёлын эрх, хүний эрх гэх мэт зүйлсийг багтаасан байна. Уг тайланд дэлхий даяар эдийн засгийн хүнсний хямрал нь хүнс, түлшний үнийг огцом өсгөж, эрүүл мэнд болон бусад нийгмийн үйлчилгээний дарамтыг нэмэгдүүлсэн талаар дурджээ. Мөн тэгш бус байдал нэмэгдэж, эмэгтэйчүүд, охид, ЛГБИТ+ хүмүүс жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тулгарсаар байгаа аж. Харин манай улсын хувьд хүний эрх, тэр дундаа малчдын асуудал хамгийн ихээр хөндөгджээ.Орчуулан хүргэе.

Эрх чөлөө: Монгол Улс ҮХНӨ-ийн төслөө хэлэлцсээр байгаа билээ. 2021 онд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Иргэний байгууллага буюу ТББ-уудад захиргааны хариуцлага хүлээлгэж, үйл ажиллагаанд нь хөндлөгөөс нь оролцох эрсдэлтэй байгааг харж болно. Хуулийн төсөлд хууль ёсны үйл ажиллагаа явуулахыг хориглох, ТББ-ын санхүүжилтийг хязгаарлах заалтыг ч тусгасан байна.

Уул уурхайн болон бусад бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан тохиолдолд хорих ял оноох тухай Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны тавдугаар сард Засгийн газраас өргөн барьсан. Говийн бүс нутгийн малчид уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, нийгэм, эдийн засгийн эрх ашгаа хамгаалахыг уриалсан жагсаалын дараагаар Улаанбаатар хотод энэ хуулийн төслийг өргөн барьсан юм.

Байгаль орчны эдийн засаг, нийгэм соёлын эрх: Говийн бүсийн нүүрс болон бусад уурхайн үйл ажиллагаа нь бэлчээрийг сүйтгэж, гүний усыг бохирдуулж, бусад усны эх үүсвэрийг шавхсан. Мөн хөрсний эвдрэлд хүргэж, тухайн бүс нутгийн малчдын эрүүл мэнд, амьжиргаанд сөргөөр нөлөөлжээ.

Засгийн газар нөлөөлөлд өртсөн малчин иргэдтэй хангалттай зөвшилцөлгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлсэн болон бусад байдлаар өртсөн хүмүүст зохих нөхөн олговор, орон байр, зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ авах боломжийг хангаж чадаагүй юм.

Хүний эрх: Засгийн газар хүний эрхийг хамгаалагчдын эсрэг гүтгэх кампанит ажил явуулж, заримыг нь гадаадын тагнуул гэж олон нийтэд зарлаж, заримыг нь үндэсний хөгжлийн төлөвлөгөөнд саад учруулж байна гэж шүүмжилсэн.

Эрх баригчид хүний эрхийг хамгаалагчдын ажилд саад учруулахын тулд эрүүгийн мөрдөн байцаалтыг ч ашигласан юм. 2022 оны наймдугаар сард Тагнуулын байгууллагаас генерал Д.Сүхгэрэлийг "Хууль бус гадаадын тагнуулын байгууллага, агенттай хамтран ажилласан" хэмээн илчилсэн билээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
UM gu
UM gu
4 сар 3, 2023 08:42

Гадаадын идда нар Монголд яс хаяад �######�аарай. Ийм идда нар зүгээр байсан улс орныг бодлогоор бужигнуулдаг, өнгөт хувьсг�##� руу түлхдэг. Зайл новшнууд.

Холбоотой мэдээ

Back to top button