Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Парисын иргэд цахилгаан скүүтер түрээслэхийг хориглох санал өглөө

Парисын иргэд цахилгаан скүүтер түрээслэхийг хориглох санал өгсөн байна.

Ням гарагт санал хураалтад оролцсон иргэдийн 90 орчим хувь нь цахилгаанаар ажиллах төхөөрөмжүүдийг хориглохыг дэмжсэн хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө тэмцэгчид ялалт байгуулж, скүүтер эзэмшигчдэд томоохон цохилт болжээ.

Францын нийслэлд цахим скүүтер унаж бэртэж, амь насаа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон нь энэ ажээ.

Нийслэлд бүртгэлтэй сонгуулийн насны 1.38 сая иргэнээс 103 мянган хүн уг санал асуулгад оролцсон хэмээн тус улсын хэвлэлүүдээр мэдээлэв. Үүнээс 91 мянган хүн скүүтерийн эсрэг санал өгчээ.

Парис хот нь цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн анхны хотуудын нэг байв. Гэвч цахилгаан скүүтер унадаг хүмүүс дуулга өмсдөггүй, мөн 12 настай хүүхдүүд хууль ёсны дагуу хөлсөлж унах боломжтой байдаг нь гэмтсэн иргэдийн тоо нэмэгдсэн гол шалтгаан хэмээн иргэд үзэж буй.

Мөн цахилгаан скүүтерийн улмаас явган хүний замыг эмх цэгцгүй болгодог гэх шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. Тухайлбал, 2021 онд 31 настай итали эмэгтэй хоёр хүн сууж явсан цахилгаан скүүтерт мөргүүлж амиа алдсан билээ. Тэрээр унахдаа толгойгоо хүчтэй цохиж, зүрх нь хаагдсан юм.

Түүнчлэн хамгийн ихээр үүсгэж буй асуудлуудын нэг нь хаягдсан цахилгаан скүүтер бөгөөд Парисын цэцэрлэгт хүрээлэн, талбайгаас олноор олдож байгаа ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button