УРЛАГЭнтертайнмент

Зураач Ц.Нарангэрэл, түүний шавь нар “Нэг урлан” үзэсгэлэнгээ дэлгэжээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл болон түүний үе үеийн шавь нарын хамтарсан “Нэг урлан” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд дэлгэлээ.

Зураач Ц.Нарангэрэл нь Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваагийн шавь. Тэрбээр 1986 онд Бүгд Найрамдах Чех улсын Прага хотод монументаль уран зургийн чиглэлээр суралцжээ. Төгсөж ирээд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн монументаль урлагийн тэнхимийг 1990-2017 он хүртэл удирдан багшлахдаа 160 гаруй зураач, уран бүтээлч бэлджээ. Тэрбээр байгалийн уран зургийн чиглэлээр олон уран бүтээл туурвиснаас “Аргалын утаа”, “Ээжий бөн бөн”, “Зэрэглээ” зэрэг бүтээлүүд нь Монголын уран зургийн галерейн улсын сан хөмрөгт хадгалагдаж буй. Түүний бүтээлүүд хэв маяг, сэдэв агуулга, дүр дүрслэл, өнгө аясаараа маш өргөн хүрээтэй тул олон төрөл зүйлд ангилагдах ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, судлан сурталчлах гэсэн үзэл санаагаар нэгддэг. Харин түүний шавь нарын арга барил өөр хоорондоо харилцан адилгүй, керамик, туурган хивс, график, уран зураг зэрэг олон төрлийн техник арга ажиллагааг бүтээлдээ ашиглаж байгаа нь энэ урлангийн онцлог юм.

Гурав дахь удаагаа дэлгэж буй “Нэг урлан” үзэсгэлэнд уран бүтээлчид үндэсний үнэт зүйл болсон соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн, дахин давтагдашгүй, гайхам сайхан бүтээлүүдийг хүргэхээр зорьжээ. Үзэсгэлэн энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button