Г.Ганболд: Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны сонсголыг хойшлуулсан

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд өнөөдөр /2023.04.03/ түр хорооны талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургаадугаар сарын 16-нд байгуулсан.
Тухайн түр хороо есөн сарын турш үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд төрийн болон хууль хүчний, бусад байгууллагаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжилж судалсан юм. Улмаар энэ сарын 10-12-ны өдрүүдэд түр хорооны сонсголыг нээлттэй явуулахаар товлосон.
Хуулийн хүрээнд долоо хоногийн өмнө буюу өнөөдөр /2023.04.03/ сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах үүрэгтэй. Үүний дагуу шинжээчдийн дүгнэлтээр 114 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөж түр хорооны хурлыг хийлээ. Гэвч АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу түр хороог тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо" гэв.
УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасны дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн нь сонсголыг хойшлуулах гол шалтгаан болжээ.
Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулж дийлэнх гэрчид эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр хорооны сонсголд үнэлэх гэж буй нотлох баримт нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, мөрдлөгт хөндлөгөөс саад учруулах гэх мэт асуудлын үүсгэх тул түр хорооны хурлыг хойшлуулах саналыг АТГ өгсөн байна. Хяналт шалгалтын түр хороо үүнийг үндэслэлтэй хэмээн үзэж сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ.
Түр хороо хуулийн дагуу зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана. Энэ хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн боломжтой талаар тус түр хорооны дарга Г.Ганболд мэдээллийнхээ үеэрх дурдлаа. Сонсголоор оффтейк гэрээ, нүүрсний бодит хулгай болон төрийн өмчит компаниудын дотоод худалдан авалттай холбоотойгоор дээрх гэрчүүдийг дуудахаар бэлдсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АСуудлыг сунжруулна. нэр зарлаад орхино. том том дуугарна. ЭНэ чин "хөөе МАН-чуудаа юмаа нуугаарай, баримтаа устгаарай гэсэнтэй л адилхан сонсдоод байдаг шүү.
Уурын зуухчин яаж сонсгол зохион байгуулж чадах билээ. Өөрөө нүүрсчин хүн шүү дээ.
ОФТЕЙК ГЭРЭЭ БОЛ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАШАТАР, БАТТУЛГА НАРЫН ХУЛГАЙН АРГА МЭХ БАЙСАН ШҮҮ. ТЭД ҮҮНИЙ ХАРИУЦЛАГЫГ ҮҮРЧ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ
энэ уурын зуухны качегар, үнс нурам зөөгч, нүүрс хүрздэгч ч харин тэр сонсголыг зохион байгуулах ямар ч чадваргүй баас билээ
Нүүрсний хэрэгт дандаа МАНын гишүүд холбогдсон учраас хойшлуулсан гэв ээ
Ганболд гэгч энэ нөхөр өөрөө хулгайч юм биш үү?