УРЛАГЭнтертайнмент
Н.В.Гоголийн “Тоглоомчид”-ын гол дүрд Б.Шинэбаяр тоглоно

УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг энэ сард толилуулахаар болсон. Тус жүжгийг ОХУ-ын Театрын урлагийн сургуулийн төгсөгч, УДЭТ-ын найруулагч, өнөө жилийн шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг найруулагч Э.Ёндоншарав найруулж буй юм.
Тэгвэл эл уран бүтээлийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглож аж. Бусад дүрд жүжигчин Н.Ялалт, О.Гэрэлсүх, Д.Мөнх-Од, Г.Мөнхжаргал, Ц.Жаргалсайхан, О.Майдарравжаа, Б.Ганзориг, Ц.Рагчаа, О.Долгор, И.Дашнамжил, Т.Анхзул нарын уран бүтээлч тоглохоор болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.