Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: ХАА-н санг корпорац биш банк болгох нь оновчтой

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнөөдөр /2023.04.07/ чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир "Бид ядарч зовсон үеэ мартаж болохгүй. Монголын газар тариалан хөл дээрээ босоогүй Буудайн сангийн оруулсан хувь нэмэр өндөр. Өрөндөө баригдсан учраас санг татан буулгах ёстой гэх юм. АНУ, Канадын техник орж ирээгүй, ОХУ-ын техник ашигладаг, бүтээмж багатай үед энэ сангийн гүйцэтгэсэн үүрэг хамгийн их. ХХК болж байгаа нь зөв.

Төрийн өмчийн дата болон материаллаг баазаа ашиглаад төрийн өмчит ХХК нь хувийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөх эрсдэлтэй байна. Хувийн хэвшлүүд энэ талаар гомдол ирүүлж байгаа. Дэлхийн аль ч улс орон хүнсний салбараа дэмжиж ажилладаг. Санг хувьчлахаар төрийн тусламж нь хэрхэн зохих шатныханд хүрэх нь тодорхойгүй байна" гэлээ.

Спикер чуулганаар түүний хэлсэн саналыг дэмжсэн юм. Тэрбээр "Бүх улс хөдөө аж ахуйн банктай. Хөдөө аж ахуйн банкгүй улс Монголоос өөр байхгүй. Хөдөө аж ахуйн зээл яагаад тусдаа байдаг вэ гэвэл хавар тариалж, намар хураадаг, намар бэлдээд өвөл хураадаг улирлын зээлийн санхүүжилтийг байнгын байлгадаг.

Хоёрдугаарт, бүгд хөнгөлөлттэй зээлтэй. Гэтэл Засгийн газар үүнийг сан эсвэл корпорац болгон тоглож будилж байхаар ХАА-н банктай болох нь хамгийн зөв шийдэл юм. ХАА-н банк, даатгал гэх системтэй байх ёстой" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button