АН-ын бүлгээс мэдүүлсэн 48:28 хувилбараар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж хуралдав.
АН болон МАН-ын зүгээс Сонгуулийн хуулийн шинэчлэлд хоёр өөр хувилбарыг тусгасан юм. Тэдний хувьд квотын харьцаанд хоёр өөр байр суурьтай байсан бөгөөд эцсийн байдлаар шийд гарахгүй бол гишүүдийн тоог нэмэх хувилбар руу шилжих магадлалтай байв.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд,
МАН-ын зүгээс 38:38 хувилбарыг багтаасан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүний 38-ыг тойргоос, 38-ыг намын нэрсийн жагсаалтаар сонгодог байхаар зааж өгсөн юм.
Харин АН-ын бүлэг 48:28 хувилбарыг оруулж ирсэн бөгөөд 48-ыг нь тойргоос, 28-ыг нь пропорциональ системтэй байхаар тусгасан.
Товчхондоо АН-ын хувьд 2012 оны сонгуулийг холимог тогтолцоотой явуулсан ситемийг энэ удаад ч хэрэгжүүлэх нь оновчтой гэх байр суурьтай байсан юм. Ингэснээр иргэдийн санал орхигдохгүй хэмээн үзэж буй. Тэдний эл агуулгыг С.Бямбацогт болон Ц.Мөнхцэцэг тэргүүтэй хэд хэдэн гишүүд дэмжсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд 100 хувь пропорциональ байх ёстой гэдэг байр суурьтай байсан ч зөвшилцөөд 50 хувь гэдэг дээр тохирсон байдаг. Түүний хувьд 38 байх санал дээр нэгдсэн ч 28 болгож бууруулж буйг ухралт хэмээн үзэж буй.
Юутай ч ТББХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн 57 хувь нь АН-ын бүлгээс өргөн барьсан дагалдах хуулийн төсөлд тусгасан 48:28 хувилбарыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан намын сан�##�ыг дэмжиж байнаа.Доржханд ч бүр сонгох эрхийг �##�га болгох нь.Ухрахгүй ардчил�##�тай баймаар байнаа.