УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дугаржав: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" I улиралд багадаа 7 тэрбумын ашигтай ажилласан

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудалтай холбоотой асуулгын хариуг чуулганд танилцуулсан юм.

НЭГТ. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн тухай 2008 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс Кью Эс Си компанийг үйлдвэр болон ил уурхайд зэрэг хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мөн тус үйлдвэрийн эзэмшлийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ямар нэгэн хувь эзэмшихгүй, гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулсан байдаг.

Мөн 2014 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгсөн. Улмаар тус компанийн эрхийг Кью Эс Си компанид шилжүүлэв.

ХОЁРТ. 2022 оны концессийн гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Тухайн үйлдвэрийн уурхайнууд сул зогсож, ажилчдын цалин орлого хэрхэх нь тодорхойгүй байгаа ажээ. Цаг үеийн зарим асуудалд тус ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав дараах тайлбаруудыг өгсөн юм. Одоо тус үйлдвэр 1524 ажилтантай бөгөөд ажилчдын цалинг 38 хувиар нэмж, дунджаар хоёр сая төгрөгийн цалин авдаг талаар дурдав. Тэрбээр

"Нэгдүгээрт, сул зогсолтод 280 хүн бий. Оргил үед 564 хүний сул зогсолт гарч байсан. Энэ хугацаанд ажилчдын цалин нэг ч удаа таслаагүй. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар 13 дахь сарын цалин өгсөн. Дансанд мөнгө байгаа. Есдүгээр сард гурван тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Аравдугаар сард ажлаа авсны дараа оны эцэс гэхэд 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан юм. Нэгдүгээр улирлын байдлаар хамгийн багадаа 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Тиймээс ажилчдын цалин асуудалгүй.

Хоёрдугаарт, манайх бизнесийн зарчмаар явна. Сул зогсолтын нөхөн төлбөрийг 60 хувь байсныг 80 хувь болгож өгч байгаа. Уг 280 гаруй хүн бол өмнө нь "Кью эс си" компанийг ажиллаж байх үед их хэмжээний ажиллах хүчийг зохиомлоор бий болгосонтой холбоотой. Хоёр уурхай дээр хоёр сая тоннын нөөцийг бий болгож, үүнийг дагаад нэмэлт хүний нөөцүүдийг авсан байв. Тиймээс яалтачгүй 280 хүний сул зогсолт байгаа. Үе шаттай багасгахаар ажиллаж байна.

Гуравдугаарт, ажилласан жилийн нэмэлтийг 2022 онд 40 мянга байсныг энэ онд 200 мянга болгон нэмлээ. 3-20 хувиар нэмэгдүүлж байгаа. Дээд хязгаар дээрээ 58 мянга байсныг 390 мянга болгон нэмсэн.

Дөрөвдүгээрт, манайд 58, 52 хувийн агуулгатай экспортын баяжмалаас гадна 20-50 хувийн агуулгатай завсрын баяжмал гэж бий. Манай завсрын баяжмалуудыг авч нэмүү өртөг шингээж экспортлодог компаниуд бий. 10 гаруй үйлдвэр байдаг. Орон нутгийн аж ахуйн компаниудтайгаа ийм хүрээнд хамтарч ажиллаж байна. Тэдний хувьд АМНАТ-ын асуудал цар тахлын үед хамгийн их нөлөө үзүүлсэн.

Тавдугаарт, томилгооны хувьд намайг ажлаа авах үед байсан дарга нар хэвээр байгаа. Баг солигдоогүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2023 11:14

Үнэн үү, Сул зогсоод байгаа бололтой байдаг. Хурдан сайжруулах эрга хэмжээ авах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button