О.Цогтгэрэл ДТҮ-ийг хүдэр ухаж, шороотой нь урагш гаргадаг гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг эцсийн бүтээгдэхүүн хийхгүй байгаа гэх утгаар нь шүүмжиллээ.
Тэрбээр "Үйлдвэрийн тайлантай танилцлаа. Болж бүтэж байгаа зүйл юу ч алга. Өмнө нь эцсийн бүтээгдэхүүн гаргасан бол одоо бараг л хийхгүй байгаа нь тайлангаас харагдаж байна. Хүдэр ухаж, шороотой нь урагш гаргаж байна.
Үүнийг хэн ч хийнэ. Нэг л их том нэртэй. Жижиг аж ахуйн нэгж, компани ч үүнийг хийдэг болсон. Энэ бүхэн ердийн бизнес боллоо. Цаашдаа ТУЗ-ийг өөрчлөх замаар төрд байх шаардлага байгаа юу" гэсэн юм.
О.Цогтгэрэл уг үйлдвэрийн цаашдын үйл ажиллагааг төр "Хөтөл"-ийг өөртөө авсантай ижил зүйл болох вий гэж анхааруулав. тэрбээр ""Хөтөл"-ийн компанийг төрд аваад сайхан боллоо гэсэн. Тухайн үед цементийн үнэ хэд болов. Сайхан болсон гэх төрийн менежмент нь далд нууц хэлбэрээр дэлбэрч байна. Цаашдаа компанийг хэрхэх вэ" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цогтгэрэл �##�иваа ажил сайн явб�##� унтууцаж уурлан боож үхчих гээд үгээ олж чадахгүй хахаж цацаад явдаг ямар учир байнааАжил сайн байв�##� ард түмэнд чинь хэрэгтэй цогтгэрэлээ чиний нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа гэпдэгт эргэлзэхгүй байна.Танай нам ард түмний эрх ашгийн эсрэг Зоригоо даргаа нухахаас эхлээд элдэв бусармаг бузар үйлдэл хийсээр 33 жил боллоо Одоо хватит. Чи "Моломоо"үхвэл таарна гэдэг шиг өмхийрч Ордныг бузарлаж байхын оронд үхвэл яасан юм