Эдийн засгийн мэдээ

ОУВС-гаас манай улсын эдийн засгийн төсөөллийг 0.5 хувиар бууруулжээ

ОУВС өмнө нь манай улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5 хувь байна хэмээн төсөөлж байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын тайландаа үүнийг бууруулж, 4.5 хувь болгожээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ онд 8 хүртэлх хувиар өснө гэсэн тооцоо, таамаглалууд бий. Үүнтэй уялдаж, манай эдийн засагт ч эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгааг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Олон улсын бусад байгууллагуудын тооцоолол ч мөн сайн байгаа юм.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк зэрэг байгууллагын төсөөллөөс ОУВС-гийн энэ шинэчилсэн төсөөлөл хамгийн сөрөг нь болжээ.

ОУВС-гаас Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудыг дунд хугацаандаа тогтвортой өсөлт хадгалахын тулд төсвийн алдагдлыг бууруулах чанга бодлого баримтлах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button