ХОМ: Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 5.5 тэрбумын мал, 1 тэрбумын байртай

Булганы засаг дарга Б.Ариун-Эрдэнэ "үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон" тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай мэдээлэл цацагдаад буй. Түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн нь АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа гэх. Хөрөнгө орлогын мэдүүлгээ ч худал мэдүүлсэн гэгдэж байна.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Б.Ариун-Эрдэнийг удаа дараа ОХУ-д зочилж, Засгийн газрын “Нэг цонх”-ны бодлогыг зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолсон юм.
Тэгвэл Б.Ариун-Эрдэнэ ХОМ-ээ хэрхэн мэдүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өөрийн орлого: 2019 онд 548.6 сая төгрөг бол 2020 онд 49.3 сая болон буурчээ. Мөн 2021 онд 26.9 сая болон дахин буурсан гэж мэдүүлжээ.
Гэр бүлийн орлого: 2019 онд орлогогүй байсан бол 2020 онд 22.1 саяын орлогтой болжээ. 2021 онд 9.2 сая төгрөг болон буурсан байна.
Орон сууц: 2019 онд 1 тэрбум 50 сая төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг орон сууж, нэг авто зогсоолтой байсан бол 2020 онд 1 тэрбум 54 сая болсон гэж 4 саяар нэмэгдүүлэн мэдүүлжээ. 2021 онд 1 тэрбум 54 сая хэвээрээ гэсэн байна.
Автомашин: 2019, 2020, 2021 онуудад 197 саяын үнэ бүхий Toyota, Land Cruiser 200 машинтай хэмээн мэдүүлжээ.
Мал:
2019 онд: 5 тэрбум 369 саяын хурдан удмын адуу-108, Үхэр-238, Ямаа-225, Хонь-285
2020 онд: 5 тэрбум 512 саяын хурдан удмын адуу-128, Үхэр-338, Ямаа-325, Хонь-420
2021 онд: 5 тэрбум 573 саяын хурдан удмын адуу-130, Үхэр-352, Ямаа-300, Хонь-525
Үнэт эдлэл: 600 саяын үнэт эдлэлтэй
Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 2019 онд 52.5 сая төгрөгтэй байсан бол 2020 онд 101 сая, 2021 онд 103 сая болон нэмэгджээ.
Авлага: 2019 онд 420 сая төгрөгийн авлагатай байсан бол 2020, 2021 онуудад авлагагүй болжээ.
Мөн тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ газаргүй, 197 сая төгрөгийн зээлтэй хэмээсэн байна.
Б.Ариун-Эрдэнэ нь ЕвроАзи Жем ХХК-ийн 50 хувийг, Лаки небула ХХК-ийг 100 хувь, ЭйЭсӨү ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхон аймагт Дангаасүрэн гэж ардачил�##�ын бөх байсан эрдэнэт тойсон газартай хур баян болсоншдээ
гар хулгайч гэдэг нь ойлгомжтой. Булганы бүх тэндэрийг шаасан доо хамсаатангуудтайгаа
Нүгэл нь нүдээрээ гарч дээ!
Яаж амьдраад байгаа хулгайчууд вэ яаж баяжихаараа ингэж их хөрөнгөждөг байнаа бүх хөрөнгийг нь хураагаад хүмүүст тарааж өгөх юмсан атаархах ч шиг уур ч хүрэх шиг .....
Бүгд хулгай хурааж м�##�ыг нь м�##�чдад бусад хулгайн хөрөнгийг нь улсын орлогод ав!!!! Гүйцэээ