Г.Эрчиссаран: Хаягдал хувцсыг цаас болгосноор байгальд задрах хугацаа нь богиносдог

Аргал, өтөг бууц болон хувцаснаас цаас гаргаж авах технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн "СПЕК МАТЕРИАЛС" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Эрчиссарантай ярилцлаа.
-Бүх төрлийн хувцсыг ашиглаж цаас гарган авах боломжтой-

-Компаниа үүсгэн байгуулж, энэ чиглэлээр ажиллаад хэр удаж байна вэ?
-Манай компани 2022 оноос эхлээд аргалаас цаас гаргаж авах төсөл дээр ажилласан. Одоогийн байдлаар сүүлийн нэг жил гарны хугацаанд судалгаа хөгжүүлэлтээ дахин боловсруулсан цаасны тал дээр амжилттай хийсэн. Бид одоогоор гурван төрлийн хаягдлаас цаас гаргаж байна. Аргал, хуучин хувцас, хаягдал цаас гээд эдгээр гурван зүйлээс цаас гарган авч байгаа гэсэн үг.
-Хувцасны хувьд материал хамаарах уу?
-Материал хамаарна. Аль болох хөвөн даавуун агууламж өндөртэй байх тусмаа илүү сайн. Гэхдээ зөвхөн хөвөн даавуун материалтай хувцас л болно гэсэн ойлголт биш. Бусад материалтай хувцсыг тодорхой хэмжээнд хольж хийж болно. Товчхондоо бол бүх төрлийн хувцсаар хольж хийх боломжтой.
-Хуучин хувцсаа хаанаас, ямар аргаар нийлүүлж байна?
-Бид хувцасны түүхий эдийн татан авалт дээр Шкаб гээд компанитай хамтарч ажилладаг. Энэхүү компани нь хуучин хувцсыг төвлөрүүлээд, дахин худалддаг дэлгүүр. Тийм учраас манай үйл ажиллагаатай аль ч байдлаараа нийцдэг гэж хэлж болно.
-Нэг кг хувцаснаас нэг кг цаас гарган авдаг, хаягдал гардаггүй-

-Нэг кг хувцаснаас хэр хэмжээний цаас гарган авч болдог вэ?
-Нэг кг хувцаснаас нэг кг цаас гарах боломжтой. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хаягдалгүйгээр бүгдийг нь цаас болгох боломжтой гэсэн үг. Ингэхдээ мэдээж тухайн хувцасныхаа цахилгаан, товч зэрэг илүү зүйлсийг авч хаяхгүй бол болохгүй. Зүгээр нэг кг цэвэр даавуунаас бол нэг кг цаас бүрэн гардаг.
-Аргалаас цаас гаргаж авах технологио хэрэгжүүлж байгаа хэвээр үү?
-Аргалаас цаас гаргаж авах ажил одоо ч үргэлжилж буй. Бид аргалаа авдаг тогтмол 1-2 нийлүүлэгчтэй. Тэр хүмүүсээсээ л худалдаж авдаг. Бид одоогоор их хэмжээний цаас үйлдвэрлэж чадахгүй байна. Өдөрт ойролцоогоор хоёр орчим кг цаас хийж байна. Үүнээсээ хамаараад маш жижиг жижиг нийлүүлэгчдээс түүхий эдүүдээ татан авч байгаа.
-Цаасаараа бүтээгдэхүүн хийж байна уу?
-Манайд эцсийн бүтээгдэхүүн байдлаар нэрийн хуудас, шошго, А4 хүртэлх хэмжээтэй хэвлэлүүд гарч байна. Үүнд мандат, боршур зэрэг бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээг хийж байгаа. Зузаан, бат бөх гэдгээрээ бусдаас ялгаатай.
-Үйл ажиллагаа өргөжүүлж, өөрийн гэсэн судалгааны лабораторитой болохыг эрмэлзэж байна-
-Цаашид ямар байдлаар өргөжих бодолтой байна. Шинэ зүйлс туршиж байна уу?
-Манай компани бол байгальд хаягддаг, хэрэглэгддэггүй материалуудыг инновацлаг аргаар дахин боловсруулаад өөр материал хийх технологи гаргах зорилготой. Одоогийн байдлаар бид аргалаар болон хуучин хувцсаар цаас хийх гэсэн хоёр технологийг хөгжүүлсэн байна гэсэн үг. Энэхүү судалгаа шинжилгээний ажлаа цаашдаа илүү өргөжүүлээд, олон өөр өөр хаягдал материалаас олон өөр төрлийн шинэ материалыг үйлдвэрлэх зорилготой. Бид мөн хоёр, гурван төслийг анхан шатанд нь хэрэгжүүлж эхлээд байна.
-Гарааны бизнес учраас өөрийн давах ёстой даваа, саад, бэрхшээл гэж бий. Тулгамдаж буй асуудал олон уу?
-Бэрхшээлийн хувьд мэдээж зөндөө бий. Ялангуяа монголд судалгаа хөгжүүлэлт хийе гэхэд дэд бүтцийн асуудал тулгардаг. Мөн манай улсад байгаа судалгаа хөгжүүлэлтийн багажууд, машин техник нь хуучирсан байна. Нөгөө талаас ямар нэгэн судалгааны байгууллагат ажилладаггүй л бол хувиараа гарааны бизнес эрхлэхэд нээлттэй хэрэглэж, түрээсэлж болдог судалгааны лаборатори байдаггүй зэрэг иймэрхүү асуудлуудтай нэлээд тулгарч байсан. Тиймээс бид үйл ажиллагаагаа өргөжүүлж өөрийн гэсэн лаборатортой болохоор эрмэлзэж ажиллаж байна.
-Техник, тоног төхөөрөмжийн хувьд?
-Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад тоног төхөөрөмжүүд нь өөр өөр. Аргалын цаас дээр бол модноос цаас гаргаж авч байгаатай бараг адилхан буюу ойролцоо процессоор. Гэхдээ мэдээж арай өөр байгальд ээлтэй химийн бодисуудыг ашиглаж цаас хийдэг. Тоног төхөөрөмжөө бол нэг нэгээр нь дэлгэрэнгүй хэлэх боломжгүй.
-Хатахдаа 40 орчим цагийг зарцуулдаг-
-Ус голлох үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдлаа. Усны зарцуулалтын тухайд?
-Тооцооллоор нэг тонн цаасыг модноос хийхэд 5 тонн гаруй ус зарцуулдаг. Манайх харин аргалын цаасандаа бол үүнээс хоёр дахин бага ус зарцуулж байгаа. Хувцаснаас цаас гаргаж авахдаа харин аргалаас цаас гаргаж авахдаа ашигладаг уснаас хоёр дахин бага ус зарцуулдаг.
-Үйлдвэрлэх процессын дараа хэр хугацаанд хатаж хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болж байна?
-Хатахдаа 40 орчим цагийг зарцуулна. Тийм учраас бид хатаах процессыг хурдасгах чиглэлээр ажиллаж байгаа. Жишээ нь сэнс тавьдаг ч юм уу эсвэл чийг сордог машинтай болох ч юм уу. Ямартай ч энэ асуудал дээр ахиц гаргахаар төлөвлөж л байна.
-Түрүүн брошур, шошго, нэрийн хуудас зэргийг үйлдвэрлэж, захиалга авч эхэлсэн тухайгаа хэлж байсан. Хүмүүс эсвэл албан байгууллагууд хандаж байна уу?
-Манайхаар ихэвчлэн бизнесүүд нэрийн хуудсаа хэвлүүлж байна. Мөн үйлдвэрүүд шошго хийлгэж байгаа. Бид энэ төрлийн захиалга авдаггүй байж байгаад хэд хоногийн өмнөөс л албан ёсоор авч эхэлсэн.
-Хаягдал хувцсыг цаас болгосноор байгальд задрах хугацаа нь богиносож 2-6 долоо хоног болдог-

-Одоогоор алдагдлаа нөхөх ч гэдэг юм уу ашиг олох боломж хэр ойр гэж харж байна?
-Захиалгаа одоо л авч хэлж байгаа учир хараахан хугарлын цэгтээ хүрээгүй байгаа. Гэхдээ таван сарын хугацаанд хугралын цэгтээ хүрээд ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолж буй.
-Хэдүүлээ ажиллаж байна, хүний нөөцөө цаашдаа хэрхэн тэлэх үү?
-Одоогоор гурвуулаа ажиллаж байгаа. Бид хөрөнгө оруулалт татахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтаа амжилттай татчихвал нэмэлтээр хүний нөөцөө бүрдүүлнэ дээ. Одоогийн энэ нөхцөлд арай л нэмж хүн ажиллуулж чадахгүй байна.
-Байгальд задрахдаа хэр удах бол?
-Энгийн цаастай адилхан. Жишээ нь хувцас хэлбэрээрээ байсан бол задрахдаа удаан задарна. Харин цаас болохоороо орчныхоо чийг, температураас хамаараад 2-6 долоо хоногт бүрэн задарч дуусдаг. Манайх жишээ нь хувцсыг цаас болгосноороо байгальд задарч байгаа хугацааг нь давхар багасгаж байгаа гэсэн үг.
Фэйсбүүк хаяг руу нь энд дарж нэвтэрнэ үү...
Холбогдох утасны дугаар: 88271811
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье.
Зөв маш хэрэгтэй зүйл хийж байгаа та нарт баяр хүргэе! Амжилт хүсье!
Зүйтэй, маш чух�##� ажил санаачлан эхэлжээ,баяр хүргэе. Арга ухаанаа олж нэг эхлэж чадв�##� ч манайхан хөдөлмөрч шүү дээ. Амжилт хүсэе.
Амжилт хүсье.
амжилт хүсье. мундаг шүү
xuuchin xubtsaa zvgeer ogie xaana ogxvv
Yneheer sain bn shyy!!Demjeed uguurei,tuslaad uguurei.mnaih shig huuchin huvtsasnii dalaid amidardag ulsad,chuhal ololt amjilt bn shyy!
Ийм бүтээлч сэтгэлгээтэй з�##�уусын ажлыг дэмжээрээ. Өндөр амжилт хүсве
Мундаг байна. Ялангуяа шошго, дэвтэрт их гоё харагдаж байна. Дутах юм �##�га.Монголд байдаггүй нэг юм гэвэл барууны хэлбэрийн дэвтэр. Монгол дэвтэр үйлдвэрлэгчид их ч тэд орос маягийн дэвтэр хийдэг. Барууны маягийн дэвтэр зарагдахаараа олдвол хэт үнэтэй байдаг. Хамгийн чанартай нь биш �##�дартай брэндийнх бишийг авахад л 1 доллар эсвэл евро байдаг. Одоо тах�##� дайн болоод үнэ нэмэгдсэн байж болно. Хавтсанд хийх бэлэн нүхтэй А4, 70_80г (нимгэн хөнгөн байдаг), 80/100 хуудастай, үдээс биш төмөр утсаар ороосон тэмдэглэлийн дэвтэр шиг гэсэн үг. Төмөр утастай болохоор эргүүлэхэд амар хуудас таслагчтай тул таслаад хавтсанд хийхэд амар, бүх т�##�аар хэрэглэхэд амар байдаг. Манайхан тийм дэвтэр хийдэггүй нь машингүй эсвэл мэддэггүй байх. Оюутны блок л гэдэг. Үүнийг хямд хийнэ гэвэл ингэж гар аргаар биш машинаар хийх хэрэгтэй болох байх. Гэвч энэ бол монголд байдаггүй зүйл. Би үргэлж сурагчийн нимгэн эсвэл жижиг дэвтэр, эсвэл оюутны дэвтэр гэсэн үдээстэй үргэлж цөөхөн хуудастай их сонин дэвтэр авахаас өөр сонголт байдаггүй. Тэдгээр нь хэрэглэхэд тохиромжгүй үдээстэй тул эргүүлж болдоггүй ар өвөрт бичих урах та�####�хад хэцүү. Мөн цаас нь арай цуцаан хүнд мэт байлээ.
хаягд�##� хувцас их хэмжээгээр нийлүүлнэ з�##�гаарай утас 90117590 95080039
Яасан мундаг юм бэ? . Би хог хаягдлын сург�##�тад суугаад хувцас авахаа бараг больсон гэтэл энэ хэдэн жил хувцаснууд хэт хуучирсан. Яах учраа олохгүй байсын. Холбогдох утсаа үлдээгээрэй