Спикер БЭТ-ийг магтав

УИХ-ын өнөөдөр /2023.04.21/-ийн чуулганы хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгах эсэх талаар хэлэлцэж байна.
Онцгой бүрэн эрхт төлөөлөлгчийг томилсноор татвар, хураамж 1.6 дахин нэмэгджээ. Засгийн газар онцгой дэглэмийг сунгахад нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын өртөг зардлыг бууруулж, ил тод байдлыг хангасан, биржийн арилжааг боломжит түвшинд хангасан, компанийн сөрөг асуудлыг арилгасан зэрэг нь ихээхэн нөлөөлөхүйц.
Тэгвэл чуулганаар санал хураалт явуулж, 24 гишүүний буюу 57 хувийн саналаар Засгийн газар онцгой дэглэмийн хугацааг сунгав.
Энэ үеэр Спикер "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатыг сайн ажиллаж байгаа талаар магтав. Тэрбээр "Манай бүрэн эрхт төлөөлөгч ажлаа сайн хийж байгаа. Улам сайжруулах хэрэгтэй шүү" гэсэн юм.
Улмаар УИХ-ын дарга дараах үүргүүдийг БЭТ-д өгч, ирэх зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхийг даалгав.
- Компанийн удирдлага, засаглалыг олон улсын зарчимд нийцүүлэн, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож, засаглалыг сайжруулах,
- Нээлттэй сонгон шалгаруулалт явуулах замаар компанийн удирдлагын багийг томилох, бүрдүүлэх
- Компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүндтэй компаниар аудит хийлгэх
- Эрх зүйн хэм хэмжээг чанд сахих
- Нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны бүх хууль, олон улс болоод нийтээр дагаж мөрдөх журам, зарчмыг хатуу мөрдөх
Эдгээр ажлууд нь цаашлаад олон улсын зах зээлд IPO гаргах зэрэг тус компанийн хувьд олон жил яригдаж буй томоохон зорилгуудыг хангах үндэс болно гэдгийг УИХ-ын дарга тодотгоод, энэ хугацаанд ЗГ-аас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч аливаа стандарт шаардлагыг хангах замаар компанид учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ZA INGEEED ENGEREE TSOLOH NI TODORHOI BOLLOO
Өөр хүн байдгуумуу
Энэ БЭТ гэх нөхөр үнэхээр л ажилласан шүү ингэж 6 сарын дотор олон сая нүүрс борлуулаад уурхайн амнаас зардаг гэх хулгайг хаагаад биржээр цахимаар зардаг болгоод өмнө нь дарга нар ханцуй дотроо зардаг хэдэн доллар цохидог байсныг хаагаад овоо доо ийм төрийн баагий хавьд байгаагүй дээ. 1 ч гэсэн төрийн компани нь шударга ажилаатахв�##� хэрэгтэй дээ
Энэ Ганбат гэдэг нөхөр ургийн овогоо даргууд болгомоор юмөө, хуц ухна тавьчихсан юм шиг л бүх юманд явах юм. Өөр хүн байдаггүй л юм байх даа
Үнэхээр сайхан мэдээ