УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос: Анджей Дуда: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Польшид ирэхийг урьсан

НЭМЭЛТ 14:00 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж дууссаны дараа БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда үг хэллээ.

Тэрбээр” Эрхэм хүндэт Ерөнхийлөгч ээ, хүндэт сайд нар аа. Хоёр харилцаагаа дээд түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой айлчлал. Би хэдэн жилийн өмнө Монголд ирж байлаа. Тэр үеийн Монголыг өнөөгийн Монголтой харьцуулж харлаа. Хөгжил цэцэглэлт сайн явагдсан байна. Маш чухал ач холбогдолтой айлчлал болж байна. Айлчлалд манай парламентын дээд орлогч дарга болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирсэн. Мөн манай хөрөнгө оруулалтын агентлагийн дээд орлогч дарга ирээд байна. Уул уурхай, ашигт малтмалыг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж найдаж байна.

Өнөөдрийн уулзалтуудаар үр дүнтэй яриа хэлэлцээрүүд өрнөх байх. ОХУ-ын түрэмгийллийн талаар санал солилцсон. Монголын геополитикийн нөхцөл байдал, статусыг сайн ойлгож байна. Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж нь сайшаалтай хэрэг. Манай улс Украинаас дүрвэгч хүлээн авсан.

Польш Элчин сайдын яамаа Монголд нээх гэж байгаад баяртай байна. Монгол бол сайхан орон. Ховор элемент болон ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах сонирхол бий. Байгаль орчны их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Ялангуяа цөлжилтийн эсрэг оюутан сургах, хамтран ажиллах шаардлагатай гэж харж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Подьшид урьсан. Намайг халуун сэтгэлээр хүлээн авсанд баярлалаа” гэлээ.


-У.Хүрэлсүх: Геологи, уул уурхай, томоохон бүтээн байгуулалтад хамтран ажиллана-

НЭМЭЛТ: 13:50 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцсон билээ. Тэгвэл тэд Баганат танхимд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Анджей Дуда, энд хуран цугласан хэвлэлийн төлөөлөгчдөө, та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо хэмээн үзэж байна. Манай хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн юм.

Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд тодоор бичигдэж, манай хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна.

Бид хэлэлцээрийн хүрээнд сүүлийн гурван жил дэлхийн өмнө тулгамдаж буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн үеийн томоохон үр дагавар шийдвэрийг гарган давж гарна гэдэгтээ нэгдлээ.

Айлчлалын хүрээнд манай улсад БНПУ-ын Элчин сайдын яамны салбараа нээхээр боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны худалдаа бизнес, томоохон бүтээн байгуулалт, геологи, уул уурхай, соёл урлаг зэрэг томоохон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хүнсний хангамж, хөдөө аж аухйн салбарт нэгдэхээр санал нэгдлээ. Олон ургальч монголын хувьд Польшийн байр суурийг хүндэтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин баталлаа.

Төрийн айлчлалын үеэр хийсэн харилцан тохиролцоо манай хоёр орны хөгжин цэцэглэлэлт хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв-

НЭМЭЛТ: 12:40 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийв.

Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон  олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцов.


-Ерөнхийлөгч Анджей Дуда болон У.Хүрэлсүх нар хэлэлцээ хийлээ-

НЭМЭЛТ: 12:30 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Агата Корнхаузер-Дуда нарыг Төв талбайд угтан авсны дараагаар Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд урьсан юм. Тус танхимд төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөсөн билээ.

Хэлэлцээний үеийн фотог хүргэе.


-Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг угтаж авлаа-

НЭМЭЛТ: 11:10 ЦАГ

Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд хүлээн авлаа. Ёслолын ажиллагааны фотог хүргэж байна.


-Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг угтах ёслол эхэллээ-

ЭХЛЭЛ: 11.00 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар манай улсад айлчилж байна.

Тэднийг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд яг одоо эхэлж байна.

Тэднийг хүндэтгэн угтаж авсны дараа 12.15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийх юм.

Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн хувьд манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ. Өмнө нь тэрбээр 2008 онд ЕТГ-ын Дэд даргын хувиар манай улсад ирж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 25, 2023 17:25

Хүүкээ польшоор сайн байна ууг жин добрий гэдэг юмшдээ

Холбоотой мэдээ

Back to top button