УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикер өнөөдрөөс гишүүдийн ирцийн мэдээллийг ил болгож байхыг үүрэгдлээ

УИХ-ын пүрэв гарагийн /2023.04.27/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ -ээр эхлүүлэв.

Үргэлжүүлэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх нэг зүйл байна. Өнөөдрөөс УИХ-ын гишүүд чуулганы нэдсэн хуралдаанд хэрхэн оролцож байгаа ирц болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгохыг УИХ-ын Тамгын Газарт чиглэл болгож байна. Ирц, идэвхийн мэдээллийг нэрээр нь гаргаж зарлаж бай. Үндсэн хуульд зааснаар иргэд энэ төрлийн мэдээллийг шаардах, авах эрхтэй. Хууль батлахад өгсөн УИХ-ын гишүүдийн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс гишүүд анхаарч ажиллавал зохино. Олон иргэдээс санал, гомдол ирсэн" гэлээ.

Мөн хууль ёсчлон батлах болон албажих процесс, тэмдэглэлийг албажуулах, архивлах зэрэг үйл явцтай холбоотой хугацааны зөрүү гардаг. Шаардлагатай гэж үзвэл тухайлсан хуулиудын журамласан заалтуудад өөрчлөлт оруулах замаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button